Нүүр хуудас Спорт “ЗОНГ ЛИНГ КАП-2017” олон улсын тэмцээнд монголын баг тамирчид амжилт гаргалаа.

“ЗОНГ ЛИНГ КАП-2017” олон улсын тэмцээнд монголын баг тамирчид амжилт гаргалаа.

297
0

Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан БНХАУ-ын Бээжин хотноо 2017 оны 07 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Уран сайхны гимнастикийн 6 дахь удаагийн “ЗОНГ ЛИНГ КАП-2017” олон улсын тэмцээнд Монголын Гимнастикийн Холбооноос Олон улсын шүүгч  дасгалжуулагч Б.Халиунаар ахлуулсан баг тамирчид оролцлоо.Тус тэмцээнд 13 орны 20 багийн 100 гаруй тамирчид Насанд хүрэгчид, Залуучууд, Дунд нас, Бага насны (A, B, C) ангиллаар өрсөлдсөнөөс:                               А. групп

1. Гансүхийн Номин-Эрдэнэ /2000 он Насанд хүрэгчид/ Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 2-р байр Мөнгөн медаль, Цагариг 1-р байр Алтан медал, Бөмбөг 2-р байр Мөнгөн медаль, Булав 2-р байр Мөнгөн медаль, Тууз 2-р байр Мөнгөн медаль,

2. Цогоогийн Уянсэтгэл /2002 он /  Бөмбөг 3-р байр Хүрэл медаль,

3. Ундрахын Айыына  /2008 он / Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 1-р байр Алтан медал, Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль,  Бөмбөг 1-р байр Алтан медаль, Булав 1-р байр Алтан медаль,

B групп

4. Ганбатын Энх-Үжин /2004 он / Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 2-р байр Мөнгөн медаль, Цагариг 1-р байр Алтан медаль, Бөмбөг 2-р байр Мөнгөн медаль, Булав 2-р байр Мөнгөн медаль,

5. Булгантамирын Хулан /2008 он / Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 1-р байр Алтан медаль, Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль,  Булав 1-р байр Алтан медаль,

6. Тулганы Маяа /2009 он / Чөлөөт хөдөлгөөн 2-р байр Мөнгөн медаль,

7. Алтангэрэлийн Намуунзаяа /2009 он /  Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль,

C групп

8. Далайбаярын Оюунхорол /2003 он / Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 1-р байр Алтан медаль  Бөмбөг 1-р байр Алтан медаль, Булав 1-р байр Алтан медаль,

9. Бадамдоржийн Хулан /2002 он / Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 2-р байр Мөнгөн медаль,  Цагариг 1-р байр Алтан медаль, Бөмбөг 2-р байр Мөнгөн медаль,

10. Пүрэвдоржийн Нинжин /2010 он / Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль хүртэж

Монголын баг нийт 15-Алт, 10-Мөнгө, 1-Хүрэл медаль хүртсэн бол тэмцээний “HIGHEST DIFFCULTY” номинацийн эзнээр тамирчин Ганбатын Энх-Үжин тодорсон юм.

Тэмцээний медаль гардуулах ёслолд Рио-2016 Зуны Олимпийн наадмын Уран сайхны гимнастикийн аварга Маргарита Мамун  ОХУ , Рио-2016 Зуны Олимпийн наадмын Уран сайхны гимнастикийн шагналт 4-р байрын эзэн Ёонг Жае Сонг  БНСУ  нарын алдарт тамирчид оролцсон бөгөөд 2017 оны 07 сарын 31-нд  алдарт тамирчид “МАСТЕР КЛАСС” бэлтгэлийг удирдаж, өөрийн арга туршлагаасаа хуваалцаж байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Универсиад-2017 наадамд оролцох ОХУ-ын Уран сайхны гимнастикийн  Үндэсний шигшээ баг хүрэлцэн ирж оролцсоноороо их онцлогтой байлаа. Тэмцээний D-2 Хүндрэлийн шүүгчээр Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Халиун хоёр өдөр ажиллаж шүүгчийн ур чадвараа дээшлүүллээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here