Нүүр хуудас Спорт 10-аад жилийн хугацаанд авсан “Боулингийн гэрэл зургийн үзэсгэлэн” нээгдэнэ

10-аад жилийн хугацаанд авсан “Боулингийн гэрэл зургийн үзэсгэлэн” нээгдэнэ

196
0
bowling-gerel-zurgiin-uzesgelen
10-аад жилийн хугацаанд авсан "Боулингийн гэрэл зургийн үзэсгэлэн" нээгдэнэ

Энэ сарын 27-28-нд боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн болох гэж байгаа билээ.

10 дахь удаагаа болох гэж буй, 10 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд зориулан “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага үүцээ задлах нь.

Тэрбээр 10-аад жилийн хугацаанд авсан боулингийн гэрэл зургуудаа багтаасан үзэсгэлэнгээ тэмцээний үеэр “Big bowling” төвд дэлгэх гэж байна. Мөн тус үзэсгэлэнд сүүлийн 3 удаагийн Азийн наадмын зургууд тавигдах юм.

“CITY CUP 2018” тэмцээнд 30 гаруй баг өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Нийгмийн хариуцлагаа дээдлэгч уул уурхайн “STEPPE GOLD” компани (“Cтепп Гоулд” ХХК) ерөнхий ивээн тэтгэгчээр нь ажиллах буй энэ удаагийн тэмцээн нь

Монголын боулинг сонирхогчдын холбоо болон “Big bowling” төв байгуулагдсаны 10 жилийн ой, Нийслэл хотын 379 жилийн ойн нэрэмжит гэдгээрээ онцлог юм.

“CITY CUP” тэмцээний түүхэнд анхны аваргаар “ТЭЦ-3” ХК-ийн баг тодорч байсан бол “Top Floor –Misheel” баг 3 удаа түрүүлж шилжин явах цомыг үүрд хадгалах эрхтэй болсон билээ. “Top Floor –Misheel” багийн рекордыг ямар ч баг одоогоор эвдэж чадаагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here