Нүүр хуудас Спорт “Ice Challenge Mongolia” тэмцээнд…

“Ice Challenge Mongolia” тэмцээнд…

270
0
"Ice Challenge Mongolia” тэмцээнд...
“Ice Challenge Mongolia” тэмцээнд “Сутайн бор” клуб тэргүүллээ
“Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын тэмцээн өнгөрсөн ням гарагт /2017.12.17/ Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж “Сутайн бор” клуб тэргүүн байрт шалгарлаа.
Энэхүү тэмццээнийг “Монголиа Экспедишнс” ХХК болон гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Тус тэмцээнд гадаад, дотоодын 11 багийн 54 тамирчин оролцож, багийн дүнгээр уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб тэргүүлж, “Улаанбаатар аялагч” клуб, “Хязгааргүйд мац” клуб хоёр, гуоавдугаар байрт тус тус шалгарсан байна.
“Ice Challenge Mongolia” тэмцээнд “Сутайн бор” клуб тэргүүллээ

Тэмцээний үеэр мөсөнд авирахаас гадна, нохой чарга, квадроцикл буюу дөрвөн дугуйт мотоциклийн аяллыг зохион байгуулсан юм. “Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн, өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр нь экстрим спорт сонирхогч залуусын аяллын шинэ тренд төдийгүй Монгол Улсад энэ спортыг сонирхогч тамирчдыг татаж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй үндэсний брэнд арга хэмжээ болж байна.

Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад БОАЖЯ, Монголын уулчдын үндэсний холбоо, “Монос хүнс” ХХК, Эко уусдаг цай хамтран ажилласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here