Нүүр хуудас Спорт NBA-д ГОЛДЕН СТЭЙТ УАРРИОРС аваргын ТИТЭМ зүүлээ

NBA-д ГОЛДЕН СТЭЙТ УАРРИОРС аваргын ТИТЭМ зүүлээ

191
0
NBA-Golden-state-wariors-2018
NBA-д ГОЛДЕН СТЭЙТ УАРРИОРС аваргаллаа
~NBA-д ГОЛДЕН СТЭЙТ УАРРИОРС аваргаллаа~

NBA-ийн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн тэмцээний Финалын цувралын 4 дэх тоглолт Кливленд Кавальерс багийн талбайд явагдсан.

Тоглолтын эхнээс онооны тэргүүллийг авсан Уарриорс тэргүүллээ алдалгүй явсаар, 108:85 харьцаатай ялалт байгуулж, сүүлийн 4 жилд 3 дах удаагаа Аварга боллоо.

Тоглолтонд Стефен Көрри гайхалтай байж 37 оноог авсан бол Кэвин Дурант 20 оноо, 12 самбар, 10 дамжуулалт өгч, Трибль Дабль хийсэн юм.

Харин талбайн эздээс ЛеБрон Жэймс 23 оноо авсан бол Кэвин Лаав, Ж.Р Смит нар л 10+ оноог авчээ.

2007 оноос хойш Финалын цувралд өрсөлдөгчөө шүүрдсэн анхны тохиолдол ийнхүү Уарриорсын нэр дээр бичигдэж байна.

Финалын цувралд 28.7 оноо дунджилсан Кэвин Дурант ийнхүү 2 дах удаагаа Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчоор нэрлэгдлээ. Лигийн түүхэнд 2 жил дарааллан Финалын MVP болсон 6 дах тоглогч Дурант болсон юм.

Харин Стефен Көрри MVP болж чадаагүй ч түүхэнд 3 аваргын цом, 2 Улирлын MVP-ийн цомтой 8 дах тоглогч болж нэрээ ийнхүү үлдээж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here