Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Бөөрөнхий махтай ШПАГЕТТИ хийх үү

АМТАТ ЖОР: Бөөрөнхий махтай ШПАГЕТТИ хийх үү

701
0
booronhii mahtai_sphagetti
Бөөрөнхий махтай шпаггети хийх жорыг хүргэж байна

Орц:

-80 мл сүү
-3 зүсэм талх (захыг нь авсан байх)
-500 гр машиндсан үхрийн мах
-1 ш жижиг сонгино
-2 хоолны халбага хэрчсэн яншуй
-1 ш өндөг
-25 гр үрсэн бяслаг
-2 ш сармисны хумс
-2 ш улаан чинжүү
-60 мл оливийн тос
-800 гр улаан лоолийн сүмс
-500 гр шпаггети гоймон

Танд хэрэг болох зүйлс:

-1 ш жижиг сав
-1 ш том сав
-1 ш сэрээ, халбага
-Зориулалтын холигч сав
-Хайруулын тавга, хутгуур
-Шүүрэн шанага

Хийх арга:

  • Жижиг саваа 5-8 мин халаана. Тэгээд сүү талхаа хийж, талхандаа сүүг сайтар шингээж өгнө. Үүний дараа холигч савандаа мах, сонгино, яншуй, өндөг, бяслаг, сармис, улаан чинжүү хар перец мөн сүүтэй талхаа хийж сайтар хольж хутгана. Ингэсний дараа 5 см /диаметр/ хэмжээтэй бөөрөнхий хэлбэрт оруулж бэлдэнэ.
  • Хайруулын тавгандаа тосоо хийн халааж өгнө. Халсны дараа бөөрөнхий махаа хийж, бүх тал нь бор өнгөтэй болтол, тал бүрийг 2-3 минут шарна. Ингээд махны тосыг бага зэрэг шүүж аваарай. Одоо дээрээс нь улаан лоолийн сүүмс, хар перец, улаан чинжүү зэргийг хийж махаа сүүмстэй холилдтол 20 минут орчим буцалгана. Махтай сүүмс болж байх хооронд том савандаа давстай ус хийн халаана. Шпаггети гоймонгоо хийн 8-10 минут чанана.
  • Болсны дараа шүүж аваад гоймонгоо таваглан, дээрээс нь халбагаар махтай сүүмсээ тавьж өгнө. Мөн дээрээс нь үрсэн бяслагаар хачир нэмж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here