Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Тахианы махтай ШПАГЕТТИ хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Тахианы махтай ШПАГЕТТИ хэрхэн хийх вэ?

600
0
tahianii-mahtai-sphageti
Тахианы махтай ШПАГЕТТИ хийх жор

Гэрт тань зочин ирэх үед, эсвэл амралтын өдрөөр гэрийнхнийгээ шинэ жороор гайхуулах уу? Байнга иддэг хоолоо хааяа ч болов халж, шинэ жорыг эрэлхийлдэг байх нь гэр бүлийн уур амьсгалд маш их нөлөөлнө шүү.

ОРЦ

  • 1 лааз буюу 800 гр улаан лоолийн нухаш
  • Давс, хар перец
  • 900 гр тахианы гуя
  • 1 аяга моззарелла бяслаг
  • 1/2 аяга пармесан бяслаг
  • 1/2 аяга талхны үйрмэг
  • 1 х/х давсгүй цөцгийн тос
  • Паста гоймон
  • Яншуй

ХИЙХ АРГА

  • Битүү чанагчинд улаан лоолийн нухшаа хийн давс, хар перецээр амтална. Дээр нь тахианы гуяа хийгээд дахин давс, перец нэмж, үрж бэлтгэсэн 1/2 аяга моззарелла, 1/4 пармесан хийгээд дээр нь улаан лоолийн нухшаа тарааж өгнө. Ингээд таглаж, бага гал дээр 6-7 цаг, дунд зэргийн гал дээр 3-4 цаг чанах ёстой.
  • Тахиа болж байх зуур паста гоймонгоо чанаж болгоод шүүн тавина.
  • Шарах шүүгээгээ халааж, хавтан дээр нь тугалган цаас дэвсэнэ. Жижиг саванд талхны үйрмэгээ, цөцгийн тосны хамт хийж, давс, хар перецээр амтална. Үүнийгээ хавтан дээрээ жигд тараан тавьж, шарах шүүгээнд 3-5 минут шарна. Энэ үед үйрмэг хүрэн бор өнгөтэй болсон байх ёстой.
  • Битүү чанагчаа нээгээд дээр нь үлдсэн моззарелла бяслагаа хийн холино. Гоймонгоо таваглаад дээр нь тахианы махаа, улаан лоолийн сүмстэй хамт тавьж, дээр нь бэлтгэсэн талхны үйрмэг, пармесан бяслагаа тавьж, хамгийн дээр нь яншуйгаа тавина. Ингээд шпагеттигээ амтархан зооглоорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here