Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Цэцэгт байцаатай ЗУТАН ШӨЛ хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Цэцэгт байцаатай ЗУТАН ШӨЛ хэрхэн хийх вэ?

543
0
Amtat hoolnii joriig tand hurgej bn
Ногоон өнгийн хүнсний ногоо нь хүний биед хамгийн тэжээлтэй бөгөөд энэ дундаас хамгийн олон амин дэм, эрдэс бодисыг агуулдаг нь уг ногоо юм.

АМТАТ ЖОР: Цэцэгт байцаатай ЗУТАН ШӨЛ хэрхэн хийх вэ?

Хүйтэн сэрүүний үед биед хамгийн их хэрэгцээтэй хүнсний ногоо бол цэцэгт байцаа юм. Ер нь, ногоон өнгийн хүнсний ногоо нь хүний биед хамгийн тэжээлтэй бөгөөд энэ дундаас хамгийн олон амин дэм, эрдэс бодисыг агуулдаг нь уг ногоо юм.

Тухайлбал, цэцэгт байцааг тогтмол хэрэглэснээр дархлааны системийг сайжруулж, харшлын идэвхжилтийг бууруулж, хорт хавдар тусах эрсдлийг бууруулж, бие дэх хлостериний хэмжээг багасгах зэрэг онцгой ач холбогдолтой.

Антиоксидантаар баялаг энэхүү ногоо нь К амин дэм болон кальциар баялаг учраас биеийн ясыг бэхжүүлж, мөн зүрхний үйл ажиллагаанд нэн тустай ногоо учраас хоол хүнсэндээ цэцэгт байцааг тогтмол хэрэглэснээр эрүүл байх нэг нөхцөл бүрдэх нь ээ.

ОРЦ
¼ аяга хайлуулсан цөцгийн тос
1 ш жижиг бөөрөнхий сонгино
1 ш лууван (үрсэн)
¼ аяга гурил
2 аяга
2 аяга тахианы, эсвэл ногооны дан шөл
1 ш цэцэгт байцаа
1/8 ц/х задь (эсвэл өөр амтлагчаар орлуулж болно)
250 гр чеддар бяслаг (үрсэн)
Хачиртай талханд:
4 зүсэм талх
8 зүсэм хиам, эсвэл гахайн утсан мах
4 хэрчим бяслаг

Зураг 1
Зураг 1

Цэцэгт байцаагаа томхон хэрчиж бэлтгэх бөгөөд үүнийгээ буцалж буй халуун усанд хийж, 3 минут хэртэй буцалгана. Зөөлөрч болсон цэцэгт байцаагаа халуун уснаас нь шүүн мөстэй хүйтэн усанд хэсэг хийж, дэвтээнэ.

Зураг 2
Зураг 2

Луувангаа урт, нарийн, харин сонгиноо жижиглэн хэрчинэ. Хайруулын тавганд нэг хоолны халбага цөцгийн тос хийгээд хэрчиж бэлтгэсэн лууван, сонгиноо шаргалттал нь хуурч болгоно.

Зураг 3
Зураг 3

Шөл хийх савандаа 2 хоолны халбага цөцгийн тос хийн хайлуулсны дараа 1/3 аяга гурил хийн 2-3 минут хэртэй шаргалттал нь хуурна. Дээр нь шөл болон задь ургамлаа хийгээд 20 минут буцалгана.

Зураг 4
Зураг 4

Дээр нь хуурсан ногоо болон цэцэгт байцаагаа хийнэ. Галынхаа хэмийг багасгаад, шөлөө 25-30 минут дахин буцалгана. Болсон зутан шөлнийхөө доторх ногоонуудыг төмс нухагчаар сайтар нухна.

Зураг 5
Зураг 5

Дээр нь чеддар бяслагныхаа талыг нь хийн холиод таваглахад бэлэн болно. Зутан шөлөө аягалсны дараа шөлөн дээрээ үлдэгдэл чеддар бяслагаа тавина.

Хачиртай талх:

Зураг 6
Зураг 6

4 зүсэм талх маань 2 хачиртай талх болох бөгөөд хоёр зүсэм талхны дунд хэсэгт хиам болон бяслагаа тавиад тугалган цаасанд ороон шарах шүүгээнд 15 минут хэртэй шарна. Гаргаж ирээд цэцэгт байцааны зутан шөлнийхөө хачирт тавина.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here