Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Эрүүлээр тураах САЛАТ

АМТАТ ЖОР: Эрүүлээр тураах САЛАТ

194
0
turaah-salat-03
Эрүүлээр тураах САЛАТ хийх жор

Энэхүү салат нь таныг богино хугацаанд тураагаад зогсохгүй таны биед хэрэгцээтэй амин дэм, тэжээлээр хангана.

Үүнээс гадна арьсыг зөөлрүүлэх, цайруулах, үс ургуулах, эрүүлжүүлэх, нүдний харааг сайжруулах зэрэг олон ашиг тустай, ид шидтэй салатыг байнга хэрэглэж заншаарай.

Уг салатыг та оройн хоолны оронд хийж идэж занших хэрэгтэй. Хамгийн эрүүлээр жингээ хасах арга юм.

ОРЦ:

  • Брокколи
  • Лууван
  • Ургамлын тос
  • Вандуй/ чинжүү
  • Яншуй
  • Нимбэгийн шүүс
turaah-salat-02
Эрүүлээр тураах САЛАТ

Хийх хугацаа: 20 мин

Сайн чанарын шинэхэн брокколигоо сонгоод жижиглэн тастана. Ингээд буцалсан халуун усанд хийж 7-10 минут буцалгана.

Дахин өөр саванд ус буцалгаж хальсалж угаасан лууванг хийж 10 минут орчим чанана. Лууванг хурдан болгох үүднээс урт нарийн хэрчвэл зүгээр. Лууван зөөлөрч эхэлнэ.

Ногоо буцалж байх зуур хайруулын тавганд 2 цайны халбага ургамлын тос хийж бага зэрэг халаагаад үрж жижиглэн хэрчсэн сармисыг хийж зөөлөн гал дээр хуурна.

Хэт их шарах хэрэггүй. Брокколи болон лууванг уснаас сайтар шүүж гаргаад хуурсан сармистай тосонд хийж маш зөөлөн гал дээр хуурч хутгана.

Мөн ногоон чинжүү эсвэл вандуй нэмж хийж болно шүү. Энэ бол таны сонголт. Энэ хооронд угааж цэвэрлэсэн яншуйг жижиглэн хярж хэрчинэ. Ингээд ногоог галаас гаргаж таваглаад яншуй, 3-4 дусал нимбэгийн шүүс, 1-2 чимх давс хийж амтална. Сайтар хутгаарай.

Амин дэм, тэжээл ихтэй салат маань идэхэд бэлэн болсон байна. Уг салатыг та оройн хоолны оронд байнга хийж идэж занших хэрэгтэй. Хамгийн эрүүлээр жингээ хасах арга юм. Хүсвэл өдөрт 2-3 удаа хийж идэж ч болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here