Нүүр хуудас Танд тустай АМТТАЙ: Тоор жимстэй ОРООМОГ…

АМТТАЙ: Тоор жимстэй ОРООМОГ…

616
0
Тоор жимстэй ОРООМОГ
Тоор жимстэй ОРООМОГ

Тоор жимс хүний биед ямар ач тустайг мэдэх үү? Таны төсөөлнөөс ч илүү ач тусыг энэхүү жимс биед тань мэдрүүлнэ. Тухайлбал, өөхийг хайлуулж, жин хасахад туслахаас гадна үс уналтыг багасгаж, арьсны эрүүл ахуйд эерэгээр нөлөөлнө. Мөн тоор нь сэтгэл зовинолыг багасгаж, стрессийг бууруулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогджээ. Түүнчлэн бөөр, давсагны үйл ажиллагааг цэвэрлэдэг гэх зэрэг тоор жимсний ач тус олон. Тиймээс тоор жимсийг хүнсэндээ тогтмол хэрэглэх, мөн энэхүү жимстэй цайг байнга ууж байх нь эрүүл мэндэд нэн тустай.   

toor
Тоор жимстэй ОРООМОГ
ОРЦ
Гуриланд:

1 аяга бүлээн сүү

½ аяга элсэн чихэр

1 уут исгэгч

2 ш өндөг

½ ц/х давс

3 х/х хайлуулсан цөцгийн тос

4 аяга гурил

2 х/х давсгүй цөцгийн тос

½ аяга бор элсэн чихэр

3 аяга жижиглэж хэрчсэн тоор

Кремэнд:

2 х/х цөцгийн тос

100 гр бяслаг (cream cheese)

¼ ц/х ваниль

½ аяга элсэн чихрийн нунтаг

Бага зэргийн далайн давс

 

Хийх арга:

Холигчинд бүлээн сүү, элсэн чихэр, исгэгч гурваа хийгээд хөөсөртөл нь ойролцоогоор 5-7 минут холино. Дээр нь өндөг, давс, хайлуулсан цөцгийн тосоо хийгээд мөн сайтар холино. Холигчныхоо хурдыг багасгаад дээр нь гурилаа нэмж хийгээд холино. Сайтар хольсны дараа гурил биежсэн байх болно. Хэрвээ гурил нь хэт нялцгай байвал дээр нь бага зэргийн гурил нэмж болно. Ингээд зуурсан гурилаа сайтар нухаад дулаан газар цаг хэртэй амраана. Энэ үед гурил хөөх ёстой. Хөөсөн гурилаа ойролцоогоор 13х15 хэмжээтэй элдэнэ. Элдүүрээ тослохгүй бол гурил наалдах эрсдэлтэй.

oroomog
Тоор жимстэй ОРООМОГ

Түлэгддэггүй саванд хоёр хоолны халбага цөцгийн тос хийгээд хайлуулна. Цөцгийн тос хүрэнтээд ирэхээр нь гал дээрээс авч, үүнийгээ багсаар элдсэн гурилаа жигд тослоно. Тослосон гурил дээрээ жижиглэн хэрчсэн тоороо тараан тавиад мөн дээр нь бор элсэн чихрээ жигд цацаж өгнө.

toor
Тоор жимстэй ОРООМОГ

Ингээд гурилаа нэг өнцгөөс эхлэн бага багаар хуйлна. Хуйлсны дараа гурилаа хөндлөнгөөр нь гурван см хэртэй хуваана. Хуваасан гурилуудаа шарах шүүгээний төмөр хавтан дээр эгнүүлэн тавина. Үүнийгээ юмаар бүтээн дахин 30 минут хэртэй амраана.

oroomog
Тоор жимстэй ОРООМОГ

Энэ хооронд шарах шүүгээгээ 350 хэмд халаана. Гурилаа амраасныхаа дараа үүнийгээ шарах шүүгээндээ хийгээд шаргалттал нь 30 минут хэртэй болгоно. Болсныхон дараа нэгээс хоёр минут амраана.

jimstei oroomog
Тоор жимстэй ОРООМОГ

Крем: Түлэгддэггүй саванд цөцгийн тос хийгээд халаана. Цөцгийн тос хүрэнтээд ирэхээр нь гал дээрээс авч, жижиг саванд хийнэ. Үүнийгээ хөргөгчинд тав минут хийн гаргаж ирээд хутгаад эргээд тав, таван минут хутгаж хийнэ. Үүнийгээ холигчинд хийгээд дээр нь бяслагаа (cream cheese) хийгээд сайтар холино. Дээр нь ваниль хийгээд мөн сайтар холино. Холигчны хурдыг багасгаад дээр нь элсэн чихрийн нунтаг болон далайн давсаа хийгээд сайн холино. Ингээд крем бэлэн болно.

 

Амраасан ороомог дээрээ бэлтгэсэн кремээ жигд тарааж өгнө. Ингээд ороомог бэлэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here