Нүүр хуудас Танд тустай Баярынхаа өдөр БЯЦХАН ЖИГНЭМГҮҮД урлаарай

Баярынхаа өдөр БЯЦХАН ЖИГНЭМГҮҮД урлаарай

414
0
bayriin-jignemeg-04
БЯЦХАН ЖИГНЭМГҮҮД

Хүсэн хүлээсэн ШИН ЖИЛИЙН БАЯР айсуй… Баярын бялуугаа өөрсдийн гараар урлаж, цасан ширхэг, санта, сүлд мод, цасан хүн зэрэг эл баярын бэлгэ тэмдгүүдийг урласан амтат жигнэмгийг хэрхэн хийх тухай бэлтгэлээ. Дагаад хийгээрэй бүсгүйчүүд минь!

jignemeg
Амтат жигнэмэг хийх аргаас

ЖИГНЭМГИЙН ОРЦ

2 аяга давслаг цөцгийн тос
2 аяга элсэн чихэр
2 ш өндөг
2 х/х ваниль
4 ц/х хөөлгөгч (baking powder)
6 аяга гурил

1. Тасалгааны хэмд хайлуулсан цөцгийн тос болон элсэн чихрээ саванд хийгээд цахилгаан холигчоор хооронд нь нэгдтэл сайтар холино.
2. Үүнд дээрээ өндөг болон ванилиа нэмж хийгээд мөн холино. Ингээд дахин хөөлгөгч болон гурилаа нэмж хийгээд халбагаар хооронд нь барьцалдтал хутгана.
3. Барьцалдсан гурилаа хэт нимгэн, эсвэл хэт зузаан биш тааруулан элдэж бэлтгэнэ.
4. Элдсэн гурилаа тусгай хэвнүүдээрээ хэвлэж дуусаад урьдчилан халаасан шарах шүүгээнд 6-8 орчим минут жигнэнэ. Хэт харлуулчихгүй харж байгаад гаргаж авна. Ингээд үндсэн жигнэмэг бэлэн болох бөгөөд хөрсний дараа чимэглэж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here