Нүүр хуудас Танд тустай БҮСГҮЙ ТАНД: Мэднэ VS Мэдэхгүй

БҮСГҮЙ ТАНД: Мэднэ VS Мэдэхгүй

189
0
make up
make up
Нүүр будалт бол бүсгүйчүүд бидний хамгийн дотны анд нөхөр. Үүнтэй өдөр бүр найзалснаар бид үргэлж өөртөө итгэл төгс байж, хараа өөд алхалж чаддаг шүү дээ. Тэгвэл өдөр тутам makeup-тай найзалдаг ч үүний тухай “мэдэхгүй” олон зүйлтэй нүүр тулгардаг. Хүн бүрийн арьсны онцлогоос эхлээд юу хэрэглэх, ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой зэргээс эхлээд сэтгэл хангалуун нүүр будалтаа хийхэд чамгүй их мэдлэг шаардана шүү. Тэгвэл энэ бүхний зах зухаас энд бүсгүй тантай хуваалцъя.
make up
Make Up

~ Зарим эмэгтэй өдөр тутмын будалт гээд нүдээ хэт харлуулан контордох гээд байдаг талтай. Иймээс өдөр тутмын будалтандаа контурыг хэтрүүлэн тавих нь зохимжгүй байдаг. Өдөр тутамдаа контороо дээд зовхиныхоо дунд хэсгээс хоёр талын өнцөг хүртэл л тавих юм. Харин орой үдэшлэг, ямар нэгэн арга хэмжээнд явах гэж буй бол контуроо хэтрүүлэн тавьж болно.

~ Нүдээ теньдсэн бол дээр нь гараар бүү хүр. Нүдний тень нь тослог байдаг учир дахин дээрээс нь оролдох юм бол бүр завааруулах талтай. Харин илүү гарсан тениэ цэвэрлэх, эсвэл арилгах бол зориулалтын хөвөн болон багсыг ашигла.

~ Нүдээ том болгон харагдуулахын тулд бид зовхины дотор талаа буддаг. Тэгвэл дотор зовхио будахдаа хар өнгөнөөс татгалзаж, цэнхэр өнгийн харандааг хэрэглээд үзээрэй. Хар өнгө нь нүдийг хэтэрхий хүнд, мөн онигор харагдуулдаг учир цэнхэр өнгө нь нүдний тань улаан дарж өгөх болно. Мөн цагаан өнгөөр дотор зовхио будах нь нүдийг том харагдуулдаг байна.  

make up

~ Хэрвээ бүсгүй таны арьс нүхжилт ихтэй бол кремэн гэрэл, сүүдрээс татгалзаарай. Энэ нь арьсанд тань сайн уусч өгөхгүй, улам өө сэвтэй харагдуулах сөрөг талтай. Харин үүний оронд нунтаг гэрэл сүүдэр хэрэглэхийг зөвлөж байна.

~ Кремэн хацар өнгөлөгч нь зөвхөн хэвийн болон хуурай арьстай эмэгтэйчүүдэд л тохирно. Хэрвээ тослог арьстай эмэгтэйчүүд энэ төрлийн хацар өнгөлөгчийг түрхвэл арьсны нүх сүв бүрт нь тос хуримтлагдан, улмаар амархан нүхжилт үүсэх сөрөг талтай.

~ Хацар өнгөлөгчийн багсаа хэрэглэхээс өмнө ишийг нь юманд цохиж, дээр нь хуримтлагдсан энгэсэг, тоос шороо зэргийг унагаах хэрэгтэй. Цэвэрхэн болсон багсаараа хацар өнгөлөгч энгэсгээ түрхэж болно.  

~ Өргөн нүүртэй эмэгтэйчүүд нүүрнийхээ хэлбэрийг зөв хэлбэрт оруулахын тулд хацар өнгөлөгчөө зөв тавихад л хангалттай. Хацар өнгөлөгч энгэсгээ тавихдаа чихнээс нүдний гаднах цагаан хүртэл тавина. Харин гонзгой нүүртэй эмэгтэйчүүд хацрын энгэсгээ чихнээс нүдний дотор цагаан хүртэл тавина.

~ Нүдээ будахаас өмнө сормуусаа дэрвийлгэхээ хэзээ ч бүү март!!! Сормуус эргүүлэх нь нүдэнд тань ямар их өөрчлөлт авчрахыг та төсөөлөхгүй байгаа бол эргүүлсэн сормуусаа будаж үзээд ид шидийг нь мэдрээрэй. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here