Нүүр хуудас Танд тустай Вэб сайтаа чат болон боттой болгох нь ямар үр дүнтэй вэ?

Вэб сайтаа чат болон боттой болгох нь ямар үр дүнтэй вэ?

279
0
web-site-chat-room
Вэб сайтаа чат болон боттой болгох нь ямар үр дүнтэй вэ?
~Вэб сайтаа чат болон боттой болгох нь ямар үр дүнтэй вэ? ~

Вэб сайтаа чаттай болгоно гэхээр хэн ч бичдэггүй бас хариулдаггүй хэрэггүй зүйл биш үү? Чатбот, хиймэл оюун, бот гэх мэт зүйлс алсын ирээдүйн технологи, өнөөдрийн бизнесийн практикаас хол мэт.

Хэрэв таны толгойд дээрх бодлууд төрж буй бол бүү эргэлзээрэй. Чат, мессенжер, бот, хиймэл оюун бол өнөөдрийн бизнест бодит хэрэглээ бүхий технологиуд мөн.

Хэрэглэгчид байгууллага, брэндүүдтэй маркетинг, борлуулалт, үйлчилгээний төрөл бүрийн харилцаа үүсгэхдээ мессенжер, чатыг ашиглах нь өдөр ирэх тусам л улам түгээмэл болж байна.

Танай фэйсбүүк пэйжийн мессенжерт хүмүүс хэр их бичиж байна гэдгээс хариулт нь тодорхой. Хятадууд жишээ нь өдөр тутмын амьдралаа wechat-гүйгээр төсөөлөхөд хэцүү болсон гэдэг.

 Яагаад бот ашиглах хэрэгтэй вэ?

Чатботууд амьд хүн шиг ухаалаг, оюунлаг болоход зайтай хэдий ч хүний хийж чадахгүй хэд хэдэн тодорхой зүйлсийг өнөөдөр ч маш сайн хийж чадаж байна. Олон хүнтэй зэрэг харилцаж чадна. Хурдан хариулж чадна. Өгөгдөл, мэдээлэлтэй холбоод өгчихвөл бүр боломжийн ухаалаг харилцаа ч үүсгэж бас чадна.

Бид өмнө нь сургалтууддаа газардах хуудас ашиглаж бүртгэл хийдэг байсан бол өнгөрсөн жилээс фэйсбүүкээс сэжим үүсгэх сурталчилгаа, мессенжерийн чатбот зэргийг ашиглах туршилтууд хийж үзсэн нь хөдөлмөр хөнгөвчлөх, автоматжуулах төдийгүй борлуулалт өсгөх үр өгөөжтэй болох нь харагдсан.

Мессенжер ба вэб чатын ялгаатай, давуу ба сул талууд

Мөн вэб сайтынхаа тодорхой хуудсуудад чат байршуулж туршихад боломжит худалдан авагчдын сэжмүүдийг алдалгүй олж авахад үр дүнтэй байж чадах нь харагдсан. Мессенжерээс ялгаатай нь вэб чатад хурдан хариу өгөхгүй бол бичиж буй хүнтэй дахин холбогдох боломжгүйгээр алдах нь элбэг.

Вэб чатын амьд харилцаа үүсгэх боломжтой хугацаа ердөө л 2 минут учир нь хэрэглэгч хариу байхгүй удвал броузер дээрх хуудсыг хаачихдаг. Фэйсбүүк мессенжерт харин тодорхой хугацааны дараа мессеж бичихэд эргээд харилцаа үүсэх боломжтой давуу талтай.

Харин вэбчатын мессенжерээс давуутай тал нь тухайн хуудасны агуулгаас хамааран яриаг хэрхэн хөтлөх вэ гэдэг нь илүү тодорхой байж болдог. Жишээ нь вэб сайт хийх үйлчилгээний хуудаснаас чатаар орж ирвэл вэб сайт хийлгэх тухай холбогдож буй нь тодорхой гэсэн үг.

Фэйсбүүк пэйжийн мессенжерт харин тодорхой харилцаа үүсгэсний дараагаар чухам юу асууж лавлах, ямар мэдээлэл авах гэж буй нь тодорхой болно. Мөн тухайн чатад хэн харилцаа үүсгэх нь ч илүү тодорхой байж чадна.

Бид вэб сайтынхаа үйлчилгээний танилцуулга хуудсууд дээр л бот тавьсан нь үйлчилгээ сонирхож буй боломжит худалдан авагчийн холбоо барих мэдээллийг алдалгүй бүртгэж авах, цааш нь зохих борлуулалтын ажилтан даалгаснаар уг ажилтан уг сэжигтэй холбогдох, үйлчилгээний танилцуулга, үнийн санал илгээх, уулзалт хийх зэрэг борлуулалтын харилцааг алдалгүй эхлэхэд нь туслах үүрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here