Нүүр хуудас Танд тустай Гэрэлтсэн, чийглэг арьсны ард…

Гэрэлтсэн, чийглэг арьсны ард…

283
0
Бүсгүй таны гэрэлтсэн, чийглэг арьсны ард...
Бүсгүй таны гэрэлтсэн, чийглэг арьсны ард...

Нүүрэндээ иллэг хийх нь арьс арчилгааны хамгийн чухал хэсгийн нэг. Иллэг хийснээр арьсны эд эсийг сэргээж, тэжээл өгч, цусны эргэлтийг сайжруулан, улмаар залуу сайхан, эрүүл арьстай харагдахад тусладаг. Дээр нь стрессийг бууруулж, таныг амраах болно. Гэхдээ иллэгийг ном журмынх нь дагуу зөв хийх хэрэгтэй, хэрэв буруу хийвэл арьсанд тань сөрөг үр дагаврыг ч учруулж мэднэ. Иймээс энэ удаа гэрийн нөхцөлд нүүрэндээ хэрхэн иллэг хийх талаар бэлтгэлээ.

Өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо хэрхэн сонгох вэ?

Иллэгээ эхлэхийн өмнө өөрийн арьсны онцлогт тохирсон тосоо сонгох нь хамгийн чухал. Хэрэв тохирохгүй тос сонгочих юм бол арьсыг тань улайлгаж, цочрол өгөхөөс эхлээд сөрөг үр дагаврууд олон.

~ Оливийн тостой массажны тос нь бүх төрлийн арьсанд тэжээл өгч, тохирдог.

~ Хуурай арьстай бол найрлагад нь кокос орсон массажны тос илүү зохицно.

~ Асуудалтай, эмзэг арьстай бол лаванда цэцгийн хандтай массажны тосыг санал болгож байна. Лаванда цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд батга, үрэвсэл зэрэг арьсны бүх төрлийн асуудлуудыг анагаахад нөлөөлдөг ажээ.

~ Арьс суларч, унжиж эхэлсэн бол найрлагадаа бүйлс агуулсан массажны тос хэрэглээрэй. Уг тос нь Е амин дэм агуулдаг учраас арьс унжиж, сулрахаас сэргийлнэ.

aris
Бүсгүй таны гэрэлтсэн, чийглэг арьсны ард…

ИЛЛЭГЭЭ ЭХЭЛЬЕ!

~ Массажны тосноосоо бага зэргийг таслан авч нүүр болон хүзүү хэсгийнхээ арьсанд тосоо тойрог хөдөлгөөнөөр жигд түрхэнэ.

~ Массажаа хацарнаасаа эхэл. Хацар хэсэгтээ хангалттай тос байршуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Хацартаа иллэг хийж байгаад хамрынхаа угалз руу оруулан мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ.

~ Доод зовхины хэсэгт иллэгээ төвлөрүүлэн хийх бөгөөд энэ хэсэгт амархан үрчлээ тогтдог учраас тэр юм. Дараа нь нүдээ цагийн зүүний дагуу тойруулан иллэг хийнэ. Массаж хийхээр төвлөрсөн газартаа 3-4 минут иллэг хийх бөгөөд энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх болно.

~ Дараагийн хэсэг бол дух. Хөмсөгний дээгүүр, үсний угны доогуур хэсэг буюу духандаа иллэг хийхдээ босоо шугамын дагуу тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Массаж хийж байхдаа тос тань багадаж, арьс тань таталдах ёсгүй гэдгийг анхааруулъя.

~ Эрүүндээ инээмсэглэж буй маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүлнэ. Уг хөдөлгөөн нь арьсыг уян хатан болгоно.

~ Нэгээс хоёр минут хамар хэсэгтээ дээрээс доош чиглэх маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүл.

~ Уруулын доод хэсгийн арьсаа инээмсэглэж буй маягаар хоёр тийш нь иллэг хийх бөгөөд уг хөдөлгөөнөө 5 минут хэртэй үргэлжлүүлэн хийнэ. Энэ мэтчилэн зурагт харагдаж буй хэсгүүдэд, сумаар заасан хөдөлгөөний дагуу хийж дуусгана.

~ Иллэгээ хийж дуусаад цэвэрхэн алчуурыг халуун бүлээн усанд норгож, арьсан дээрээ бигнүүр тавиарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here