Нүүр хуудас Танд тустай Гэр бүлийн хямрал зөвхөн мөнгө биш!

Гэр бүлийн хямрал зөвхөн мөнгө биш!

384
0
Гэр бүлийн хямрал зөвхөн мөнгө биш!
Гэр бүлийн хямрал зөвхөн мөнгө биш!
Гэр бүлийн амьдрал зохионо гэдэг хэзээ ч санасны зоргоор байдаггүй. Гэрлэчихвэл л бүх зүйл сайхан болно гэдэг бодол бодит амьдралтай нүүр тулаад ирэхээр тэнгэр, газар мэт өөр гэдгийг бид биеэр мэдэрдэг. Гэр бүлийн амьдралын талаар ойлголтгүй явсан нь эргээд салах шалтгааныг үүсгэдэг. Тэгвэл нэгэнт босгосон энэ амьдралаа утга учиртайхан шиг босгож, урт удаан, бат бэх гэр бүлийг бүтээх гол түлхүүрийг танд зөвлөж байна.     
Гэр бүлийн хямрал зөвхөн мөнгө биш!

Гэр бүл гэдэг тогтвортой өсөн хөгжиж байдаг жижиг улс юм. Гэр бүл болсон залуус гэр бүлээс хамааралтай хямралуудыг даван туулах нь зайлшгүй шаардлагатай тулгарна. Тиймээс тохиолдох хямралын тухай мэдлэгтэй байвал аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Хямрал №1.

Гэр бүлд илэрдэг эхний хямрал нь эхнэрийн жирэмсэн болсонтойгоор холбоотой гарч ирнэ. Залуусын хувьд хүүхэд төрөх хүртэл ямар нэгэн асуудлыг огтхон ч бодохгүйгээр гэр бүлийн амьдралыг эхлүүлдэг. Хэрвээ тэд жирэмсний  үед ийм асуудал урган гарах болно гэдэг талаар мэдлэгтэй байвал энэ эхний хямралын үеийг ажрахгүй даван туулж чадна.

Хямрал №2.

Дараагийн хямрал нь хүүхэд төрж хэл, хөлд орох үед гардаг. Мэдээж хүүхэдтэй холбоотой олон асуудал ар араасаа төрж, энэ хэрээр анхаарал халамжийг шаардаж эхэлнэ. Зөвхөн бие биедээ анхаарал тавьдаг байсан бол хосууд одоо хүүхэд рүү анхаарах болж байна. Мөн л энэ үеийн хямралын талаар өмнө нь сонсож, сурч мэдэж байсан мэдлэг мэдээлэл нь  даван туулахад тусалж чадна.

Хямрал №3.

Дараагийн хямрал нь хүүхэд сургууль цэцэрлэгт орох үе.

Хямрал №4.

Үүний дараа хүүхэд өсвөр насанд ирэх үед тохиодог. Улмаар гэр бүл болж амьдрал зохионо. Аав ээж болно гэх мэт амьдралд бий болдог бүх л зүйлс эргээд тухайн гэр бүлд хямрал бухимдлыг агуулж байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй. Бид өмнөө ямар хямрал байгааг мэдэхгүй явсаар гэнэт амьдралын олон асуудал бэрхшээлтэй нүүр тулаад ирдэг.

“Би ийм хүнтэй гэрлэчих гэж дээ!!!”…

Хосууд гэрлэхээсээ өмнө гадаад орчноос илүү дотоод зүрх сэтгэл рүү нь аялах аялалд орох хэрэгтэй байдаг. Дөнгөж гэрлэсэн хосууд эхний долоо хоногтоо л салж байсан тохиолдол бий. Тэгэхээр энэ нь тухайн хосын хувьд маш том нууцыг хадгалж үлдэх ёстой нэг асуудал болж байна. Гэтэл тэр нууц гэнэт ил гарснаас болж салах тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь ховор. Дараагийн тохиолдолд хосууд амархан салчих гээд хямардаг үе нь дотоод орчин руугаа аялах үедээ гардаг. Анх гадна талаас нь хараад “Ямар сайхан залуу, бүсгүй вэ” гэж хардаг байсан бол яг дотоод орчинг нь тольдох үедээ “Би ийм хүнтэй гэрлэчих гэж дээ!!!” гэж өө сэвүүдийг нь харж, хайж эхэлдэг.

Эхний энэ хямралыг гэрлээд эхний долоо хоногт эхэлж байгаа бол та аялалдаа хэдийн гарсан байна. Та өөрийгөө дотоод орчин зүрх сэтгэлийг нь судлах судалгаандаа гарсан байна гэж дүгнээд үзээрэй. Бид зөвхөн хүнийг гадна талаас нь биш дотор талаас нь бас дүгнэдэг. Дараагийн гэрлэлттэй холбоотой том асуудал нь эцэг эхэд нь хүлээн зөвшөөрөгдөх. Би ганц хүнтэй гэрлэсэн гэж ойлгож байгаа бол үгүй юм. Та гэрлэсэн бол эхнэр, эсвэл нөхрийнхөө аав ээж, ах эгч хамаатан садантай нь гэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний амьдралд та нар ямар хамаатай юм гэж зөвхөн эхнэр нөхрөө тусгаарлаж авах гэснээс болж тулалддаг нь хямралын шалтгаанууд болдог.

Гэр бүл болчихвол бүх зүйл сайхан болно гэвэл үгүй

Хүмүүс гэрлэхдээ өөрөөсөө онцгой өөр хүнийг сонгох сонирхолтой байдаг. Харин гэрлэснээсээ хойш өөртэйгээ ижилхэн болгох гэнэ. Энэ нь маргааны гол үндэс болдог. Хэрвээ дэлхий дээрх бүх хүн сэтгэл зүй, хүсэл мөрөөдөл нь ижилхэн бол амьдрал үнэхээр утгагүй болно. Та хоёр бол бие биеэ хайж байгаа аялалд гарсан хүмүүс. Зөвхөн өөрийнхөөрөө удирдлагаа бариад урагш хойш залаад байвал хөдөлгүүр болоод бусад эд зүйл нь яаж ажиллах билээ. Эхнээс нь энэ зүйлээ бодож төлөвлөж байж гэр бүл болох ёстой. Би гэрлээд л бүх зүйл сайхан болно гэж бодож байгаа бол үгүй. Сайхан амьдрах шалтгаан нь та өөрийнхөө хажууд байгаа ханиа ойлгоход байдаг. Хэзээ нэг өдөр таны эхнэр нөхөр таныг гомдоож болно. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр гомдоосон бол маргааш гомдоохгүй гэж бодоод байдаг. Гэтэл үгүй юм. Дахиад л өөр нэг асуудал гарч ирнэ. Бид бол өөр талсттай хүмүүс. Эрдэнийн чулуугаар бол хоёр өөр эрдэнийн чулууг нийлүүлээд наачих юм бол гоё харагдахгүй. Харин тэднийг холбож буй холбоос бие биедээ уусч байвал гоё үнэхээр нүд булаам сайхан харагдана.

Мөн гэрлэх үедээ хамтдаа бүх шийдвэрийг гаргах ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Хадмын талтай цуг амьдрах шаардлага ч гардаг. Мэдээж энэ үед манай, танай тал гэх асуудал маргаан маш их өрнөнө. Тиймээс аль болох эхнэрүүд нь нөхрийн талаа, нөхрүүд нь эхнэрийн талаа дэмжих нь зүйтэй байдаг. Зөрүүлээд бие биеэ дэмжиж буй хосуудын хооронд маргаан яасан ч үүсэхгүй. Тэр айлын алтан бэр нь, хүргэн нь болох ёстой. Энэ бүхэн өөрсдөөс чинь л шалтгаална.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here