Нүүр хуудас Танд тустай Залуу минь ААВ болохдоо бэлэн үү!

Залуу минь ААВ болохдоо бэлэн үү!

339
0
Father Holding Infant 2002

Гэр бүл зохиож эцэг эх болно гэдэг амьдралд хүлээж байгаа том хариуцлагын нэг. Нөгөө утгаараа жинхэнэ аз жаргалын мэдрэмж байдаг. Зарим залуу хосуудын хувьд хүүхэд гэдэг бол бэлэн биш үеийн гэнэтийн шийдвэр байх нь цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд тэд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь байдаг. Гэвч хүүхэд гэдэг бол зүгээр нэг бэлэгдэл төдий зүйл биш. Харин таны гэр бүл шинэ хүнээ угтан авахад залуу та бэлэн үү? Залуу таны амьдралд шинэ үе эхэллээ. Та зөвхөн эхнэрээ хайрлаж байсан бол одоо нэгэн бяцхан хүнийг давхар хайрлах хэрэгтэй боллоо. Гайхалтай биш гэж үү?

-Эхнэр хөл хүндтэй болно гэдэг ирээдүйн аавын сэтгэл санаанд ч тодорхой өөрчлөлт авчирдаг. Зарим эрчүүд мөдхөн төрөх хүүхдээ эрэгтэй байгаасай бүр намайг дуурайгаасай гэх зэргээр илүү ихийг хүсдэг нь буруу юм. Хэрэв таны хүссэн хүүхэд тань төрөөгүй бол эхнэр тань буруу хэрэг хийсэн хүүхэд мэт гэмших болно гэдгийг санах хэрэгтэй.

-Эхнэр нөхөр хоёр хүү эсвэл охин төрөх талаар удаан битгий ярилц. Хүүхдээ төрсний дараа хийх ажлаа урьдчилан төлөвлөн ярилц. Шинэ хүнийхээ өрөөг хэрхэн тохижуулах, ямар зүйлс хэрэгтэй болох талаар зөвлөлдөх нь илүү үр дүнтэй ярилцлага болно шүү.

-Жирэмсэн эх өдөрт хангалттай хугацаагаар буюу 10-аас доошгүй цаг унтах ёстой. Жирэмсэн хугацаанд эхийн хооллолт нь хүүхдийн бүхий л эрхтэн тогтолцооны хөгжил, цаашид хүүхэд болон өөрийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтойг анхаар. Ийм үед эхийг зөв хооллуулах талаар анхаарч, олон төрлийн илчлэг, амин дэмээр баялаг, амттай хоол бэлтгэн бага багаар ойрхон цагаар идүүлэх нь маш чухал. Үүнд залуу та анхаарах хэрэгтэй.

-Эхнэр тань төрөх дөхөж буй үед буюу таны эзгүйд гэнэт өвдөх тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь: шаардлагатай утасны дугаар, унаа зэргийг бэлтгэн найз нөхөд болон ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж тогтсон байх.

-Амаржихаас нь өмнө төрөх газарт хэвтэхэд хэрэглэгдэх дараах зүйлийг бэлтгээрэй. Хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас, хөлд эвтэйхэн шаахай, эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас, цамц өмд, эсвэл унтлагын хувцас, толгой боох алчуур, оо, саван, сойз, хөвөн, тос зэргийг бэлтгэ.

-Эхийн гэдэс томорч эхлэхэд нь усанд орох, хөлийн хумсаа авахад нь туслаарай. Залуу та энэ бүгдийг гүйцэлдүүлснээр хамгийн сайн аав байх болно.

-Дөнгөж төрсөн нялх биетэй эхнэрийхээ биед харшлах зүйлийг гэртээ бүү байлга. Тамхи татдаг бол гэртээ татахгүй байхыг хичээ.

-Хүүхэдтэй болсны дараа хүн илүү уян зөөлөн болдог. Ялангуяа эрчүүд маш уярамтгай болдог. Ямар нэгэн утгагүй кино үзээд уйлж ч мэднэ. Эрчүүдийн сэтгэл хөдлөл өмнөх үеийнхээсээ илүү ихээр нэмэгддэг.

-Цаг зав гэж үгүй болно. Мэдээжийн юм шиг санагдаж болох ч танд өөртөө зориулах цаг үнэхээр бага гарна. Та цагийг минут, хоромоор хэмждэг болно. Түүнийг 10 минут унтах үеэр та усанд орж, 20 секунд ямар нэг зүйлд сатаарах хооронд угаалгын өрөөнд ороод ирж амжина гэж та төлөвлөдөг болно доо.

-Та урьд өмнө нь хэзээ ч, хэнийг ч хайрлаж байгаагүй хайраар бяцхан үрээ хайрлах болно. Энэ бол эцэг эхийн хариу нэхдэггүй хайр юм шүү дээ. Танд амжилт хүсье.

 Б.Хонгорсайхан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here