Нүүр хуудас Танд тустай МИНИМАЛ стильтэй бүсгүйчүүд шинэ жилдээ юу өмсөх вэ?

МИНИМАЛ стильтэй бүсгүйчүүд шинэ жилдээ юу өмсөх вэ?

428
0
minimal-daashinz-01
МИНИМАЛ стильтэй бүсгүйчүүд шинэ жилдээ юу өмсөх вэ?

Охид, бүсгүйчүүдийн хамгийн ихээр ач холбогдол өгдөг гайхалтай баяруудын нэг бол ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШЛЭГ байдаг. Арванхоёрдугаар сар бол оны хамгийн баярын уур амьсгалтай, юм бүхэн гялтганаж, гэрэлтсэн “сар” гэдэгтэй маргах хүн үгүй.

Хэдий тийм ч хэрвээ та минимал стильтэй нэгэн бол баярын үдэшлэгтээ зориулж заавал гял цал, төвөгтэй төрх бүрдүүлэх ёстой гэсэн үг огтхон ч биш. Энгийн эсгүүртэй атлаа цаанаа л нэг хээнцэр, загварын нарийн мэдрэмжийг, тэр дундаа өндөр чанарыг илтгэх сонголт хийх боломж танд бий.

Галбираа тодотгоод үзээрэй

Юуны түрүүнд өөрийн галбирыг тодотгох атлаа намирсан, сул эсгүүртэй тул та ямар ч мөчид ая тухаа алдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Арьсанд зөөлөн мэдрэмж өгөх тансаг зэрэглэлийн материалыг жижиг гялтганасан элементээр баяжуулсан хэв маягийг сонгоорой.

Хөлийг илүү урт харагдуулах өндөр өсгийт сонгоорой

Хөлийг илүү урт харагдуулах төгс шөвгөр хоншоортой төдийгүй өсгийний өндөр хэт өндөр биш, яг тохирсон хэмжээтэй байх хэрэгтэй.

Хоёрдугаарт загвар нь гялтганасан шигтгээ болоод гоёмсог саагаар чимэглэгдсэн нь баярын уур амьсгал бүрдүүлбэл яг тохирно. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here