Нүүр хуудас Танд тустай Романтик болзмоор байна уу? санаа өгье…

Романтик болзмоор байна уу? санаа өгье…

195
0
Mori Buildin-020
"Mori Building" Дижитал дүрслэх урлагийн музей

Уншигч та хамгийн дурсгалтай, хамгийн романтик, өвөрмөц болзоог Токиогийн Дижитал урлагийн музейд хийх боломжтой ажээ.

Та Японд амьдардаг, сурдаг бол аль хэдийн “Mori Building” Дижитал дүрслэх урлагийн музейд зочилсон байж мэднэ. Хэрэв үгүй бол тэнд нэг болзоод үзээрэй!

Хил хязгааргүй орчинг дижитал дүрслэл, гэрэл, дэлгэцүүд, чимэглэл зэргээр бүтээж чадсаныг тольдох нь үнэхээр таатай мэдрэмжийг төрүүлнэ. Лазер гэрлүүд нь таны хөдөлгөөн бүрийг даган дуурайх, аль эсвэл эрвээхийн дээр гишгэхэд тэр зугтан нисэх зэргээр бодит/хийсвэр ертөнцийн хил хязгааргүй байдлыг танд мэдрүүлнэ.

Том дэлгэцүүд, LED гэрлүүд, тэдний тусгалууд бүхий тольт орчин, дижитал төсөөлөл зэрэг нь Япончуудыг байлдан дагуулсан юм.

Энэхүү гайхалтай үзэсгэлэнг анх зөвхөн түр зуурын байдлаар хүмүүст толилуулсан ч, одоо Одайбад байнга нээлттэй байх болжээ. Зарим хүмүүс энд ирэхээр 2-3 цагийг өнгөрөөдөг, харин зарим нь бүр 5 цаг хил хязгааргүй дижитал зураглалын ертөнцөөр аялж, тайвшралыг олдог байна.

“TeamLab Borderless” музейг үзэх тасалбарыг та дурын 7/11 юм уу Family Mart сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Дахин хэлэхэд та Токиод ганц л удаа болзох хэрэгцээ шаардлага гарвал огтхон ч эргэлзэлгүйгээр ийшээгээ болзоогоо авч очоорой. Та харамсахгүй…

ФОТО “Mori Building” Дижитал дүрслэх урлагийн музей

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here