Нүүр хуудас Танд тустай Санаа бодлоо цэгцэлж, амьдралдаа хайрыг далла…

Санаа бодлоо цэгцэлж, амьдралдаа хайрыг далла…

326
0
даллаа
Бодлоо цэвэрлэж өөрийгөө хайрла.

1. Бодлоо цэвэрлэж өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрлана гэж яахыг хэлэх вэ? Өөртөө өдөр бүр шинэ хувцас авч, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн чамин хэрэглэлээр өөрийгөө тордохыг уу? Мэдээж энэ нь өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр яахын аргагүй мөн. Бусдад сайхан хандаж бусдыг л хайрлаад байвал та өөртөө хайрыг татна хэмээн эндүүрч болохгүй. Гэвч хамгийн гол хайрын ундарга, эх үүсвэр нь та өөрөө юм шүү. Эхлээд өөрийгөө бүрэн төгс, 100 хувь хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийгөө шүүмжилсэн өчүүхэн ч атугай бодлыг толгойноосоо авч хаяад зогсохгүй, сэтгэл дотроо нууцхан байдаг айдас түгшүүрийг авч хая. “Намайг ингэж бодох болов уу, тэгэх болов уу?” гэлгүйгээр “Миний мөрөөдөл биелчихвэл ямар гоё байх бол оо?” гэсэн эерэг бодлоор толгойгоо дүүргэ.

Өөрийгөө бүрэн үнэлж цэгнэж хайрлуулах эрхтэй хүн, бүх талаараа сайн сайхан эмэгтэй гэсэн суурь ойлголтыг өөртөө суулгахгүйгээр та өөртөө жинхэнэ хайрыг татаж чадахгүй. Мөн “Би ямар их жинтэй юм бэ” гэж хэзээ ч битгий бод. Тэгвэл таныг илүүдэл жинг шүүмжлэхийг хүссэн дахин нэг хүнийг л өөртөө татах болно. Харин тэр дутагдлуудаа засч чадна гэдгээ мэдэж байх, түүндээ төгс итгэлтэй байж урагшлах нь чухал юм. Оюун санаандаа их цэвэрлэгээ хийх цаг болжээ!

2. Хайрыг хүс, хайрын тухай бод. Бид санаа бодлоо цэвэр байлгаж, зөв сэдэлтэй хүслийг гаргавал үр дүнд хүрэх болно. Таталцлын хуулийн гол цөм нь энэ шүү дээ. Юу бодно, тэр л танд ирнэ. Танд яг ямар хүн хэрэгтэйг тодорхойлоогүй, түүний талаар ямар ч төсөөлөлгүй байгаа мөртлөө зүгээр л “хайр”-ыг хайж байгаа нэрийдлээр явах нь таныг хайрлах эрчүүдийг дуудахаас биш, та өөрөө хайрлахуйц хүнийг дуудахгүй. Тиймээс нэг өдөр тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Миний хайрын төсөөлөл” гэж гарчиг тавиад өөрийнхөө ирээдүйн ханийг ямар царай, ямар бие, ямар хувцаслалт, ямар ажил төрөлтэй байхыг хүсдэг вэ гэдгээ жагсаан бичээрэй. Тэгээд дотроо тэр хүнээ төсөөл. Цаашлаад хамт байгаа мэтээр мэдэр. Тэгээд тэр мэдрэмжээ битгий март. Дараа нь хайрын талаар бодох бүртээ тэр мэдрэмжээ сэргээн санаж байх хэрэгтэй.

Би бие хүний хувьд их зүйлийг бодож, бясалгаж, өөрийн дотооддоо хийсвэрлэн сэтгэж, зүйрлэн бодох дуртай. Энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж “хайр шүү дээ” гээд чангаас чанга орилмоор байна. Хайр гэж энэ дэлхий ертөнцийн хамаг сайхныг өөртөө шингээсэн тийм гэхийн аргагүй сэтгэл зүрхэнд хэнзэлдэг өнгө өнгийн цэцэгс. Тэднийг тасалж болохгүй, үхүүлж бүр ч болохгүй. Цаг үүрд усалж байх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here