Нүүр хуудас Танд тустай Таны МЭНГЭ юуг илтгэдэг бол…

Таны МЭНГЭ юуг илтгэдэг бол…

1275
0
mengenii_tailal
Мэнгэний тайлал
~Таны МЭНГЭ юуг илтгэдэг бол…~

Эмэгтэй хүний биеийн мэнгэний тайлал

Хөхөнд: Хэрэв мэнгэ нь баруун талдаа бол та хоёр тийш үсэрсэн, амьдрал чинь дээшлэлт ба доройтолтой хүн. Зүүн хэсгийн мэнгэ дэлгэр сэтгэлтэй, бага зэргийн хөнгөмсөг зантай.

Бэлхүүсэн дээр: мэнгэ танд олон хүүхэд өгнө. Мэнгэ том байх тусам таны үр хүүхэд олон байна.

Мөрөн дээр: Амжилт дагуулна. Зүүн мөрний мэнгэ нь санхүүгийн хүндрэлийг өгүүлдэг.

Царвуун дээр: Тод хар мэнгэ нь сонирхолтой карьер, аз жаргал, баян чинээлгийн тэмдэг.

Гар дээр: Танд аз жаргал, амжилт авчрах авьяас бий.

Шагайн дээр: Бие даасан, хөдөлмөрч, эрч хүчтэйн тэмдэг.

Эрэгтэй хүний биеийн мэнгэний тайлал

Духан дээр: Мэнгэ нь баруун талдаа бол таны алдар нэр аз жаргал хүлээж байна.

Чихэн дээр дээр: Танд зовиурт огт үгүй.

Хүзүүн дээр: Мэнгэ хажуудаа бол таныг хүндхэн амьдрал хүлээж байна. Харин урдаа бол ажил алба өөдрөг явагдана.

Эрүүн дээр: Таны бусад хүмүүс хүндэлдэг. Харин баруун талдаа мэнгэтэй бол эрүүл мэнд тааруу, замбраагүй амьдралтай шинж.

Мөрөн дээр: Та үхэр шиг зүтгэдэг хүнд амьдралтай.

Гар дээр: Танд аз жаргал, амжилт авчрах авьяас бий.

Хавирга дээр: Баруун талын мэнгэ нь хулчгар гэдгийг харуулдаг. Зүүн талынх нь тэр чанар нь шогч зангаар засагддагийн гэрч.

Нуруун дээр: Та үглээ ч нээлттэй, шударга хүн.

Хөл дээр: Зоримог шийдэмгий биш.

Өгзөг дээр: Залхуу, амархан шантардаг.

Хөлийн уланд: Хоёр өсгийд мэнгэтэй бол та аялал, нүүдэлд дуртай. Зөвхөн баруун талд бол мөрөөдөл чинь биелэхгүйн шинж. Зүүн талд нь мэнгэтэй бол та мөрөөдөмтгий, хурц үг хэлтэй хүн байх нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here