Нүүр хуудас Танд тустай Таны нүдний өнгө ЗАН ЧАНАР-ыг илтгэдэг

Таны нүдний өнгө ЗАН ЧАНАР-ыг илтгэдэг

893
0
nudnii ongo zan chanariig iltgene
Таны нүдний өнгө ЗАН ЧАНАР-ыг илтгэдэг
“Нүд сэтгэлийн толь” хэмээдэг. Харин шинжлэх ухаан нүдний өнгө тухайн хүний зан араншинг тодорхойлдог болохыг баталжээ.

Шведийн Обебро их сургуулийн эрдэмтэд 428 хүнийг хамруулж тэдний нүдний өнгө нь хэрхэн зан ааштайгаа холбогдож байгааг судалсан байна.

Судалгааны дүнд ижил өнгийн нүдтэй хүмүүсийн зан авир туйлын төстэй байдгийг олжээ. Тус сургуулийн Доктор Антони Фаллоне хүний нүд болон зан авирын холбоог судалсны үр дүнд нүд нь хүний тархины үйл ажиллагаанд амин чухал үүрэгтэй байдгийг илрүүлсэн байна.

Цэнхэр нүдтэй бол:

Цэнхэр нүдтэй хүүхдүүд шинэ зүйлсээс айдаг ба үе тэнгийнхэнтэйгээ нээлттэй харьцдаггүй. Гэхдээ тэд өрсөлдөх дуртай, өөрийгөө бусдын түрүүнд тавьдаг зан чанартай гэнэ. Америкийн хорт хавдрын эмчилгээний төвийн явуулсан судалгаагаар цэнхэр нүдтэй эмэгтэйчүүд бараан өнгийн нүдтэй эмэгтэйчүүдээс илүүтэйгээр төрөлтийн өвдөлтийг даадаг аж.

Бараан саарал нүдтэй бол:

Ийм өнгийн нүдтэй хүмүүс амьдралдаа тэнцвэргүй, өөрөөр хэлбэл хоёр талтай зоос шиг л улс гэнэ. Тэд тухайн хүний хэрэгцээ шаардлагаас нь хамааран хүн бүртэй өөрөөр хандана.Хэрэв таны нүд бүдэг саарал өнгөтэй бол бусдаас илүү зүтгэлтэй ажиллах ёстой болно. Та өөрийгөө чухалд тооцуулахаар зүтгэдэг бөгөөд өөрийгөө сайн хамгаалдаг.

Цайвар бор нүдтэй бол:

Цайвар бор нүдтэй хүмүүс бага наснаасаа бусдаас өөр, өвөрмөц хүмүүс байдаг. Тэдний эргэн тойрны эд юмс ч туйлын ер бусын байх нь түгээмэл. Тэд биеэ даасан, өөртөө итгэлтэй, эмх замбараагүй улс байдаг.

Бор нүдтэй бол:

Бор нүдтэнгүүд сайхан ааш зантай, нээлттэй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Тэд маш үнэнч, хүндэтгэлтэй, зөөлөн хүмүүс байдаг аж. Бор нүдтэй хүмүүс нь бусад өнгийн нүдтэй хүмүүсээс хоёр цагаар бага нойр авдаг ба тэдний нойрны мөчлөг нэлээн тааруу байдаг гэнэ. Бор нүдтэй хүмүүсийг өглөө эрт сэрээхэд тун бэрх аж.

Ногоон нүдтэй бол:

Ногоон нүдтэнгүүд сэтгэл татам, тачаангуй, нууцлаг байдаг. Тэд эзэрхэг зан чанартай, сайхан ааштай, цэнхэр нүдтэнгүүд шиг хүчтэй, хашир улс байдаг гэнэ. Тэднийг яахыг урьдчилан таахын аргагүй бөгөөд уурлаж уцаарлахаа урьтал болгодоггүй гэнэ. Тэд бол бүтээлч, асар их ачаалал дунд сайн ажилладаг улс юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here