Нүүр хуудас Танд тустай Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

411
0
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

ХООЛНЫ ЖОР: Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК
УЛААН ЛООЛИЙН САЛАТТАЙ ҮХРИЙН МАХАН СТЕЙК

 

Стейкэнд:

900 гр үхрийн гуяны цул мах

Давс, хар перец

Салатанд:

¼ улаан бөөрөнхий сонгино

¼ олив

600 гр жижиг улаан лооль

1 иш багц майлз

2 ц/х цуу

2 дусал халуун чинжүүний амтлагч

2 х/х оливын тос

½ ц/х майлзын нунтаг үр

Хар перец

Хийх арга:

Үхрийн гуяны цул махаа нэг хүнд оногдох хэмжээгээр хавтгайлан хуваана. Хуваасан махнууддаа давс болон хар перец цацаж амтална.

vhriin mahan steik
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

Сайтар халаасан хайруулын тавгандаа амталсан махаа хийн шарна. Хоёр талыг нь шаргалттал нь шарах бөгөөд энэ үедээ галаа багасгаж, бага зэргийн зөөлөн гал дээр шарна. Шарж дуусаад галыг нь унтраан хайруулын тавагны таглааг тавьж, махаа хэсэг амраана.

vhriin mahan steik
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

Махаа бүр шүүсгүй, аргуу болготол шарж болохгүй. Ингэвэл амтгүй, стейкийн утга учир алдагдана. Гаднах хэсгийг нь бага зэрэг шаргалтуулаад авах бөгөөд шарсны дараа хэрчихэд бага зэрэг шүүс гарч байх ёстой. Ингээд шарсан стейкээ ширхэгийнх нь дагуу нимгэн хэрчинэ.

vhriin mahan steik
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

Салатанд орох ногоонуудаа угаасны дараа хэрчиж бэлтгэнэ. Эхлээд жижиг саванд урт нарийн хэрчсэн сонгиноо хийгээд дээр нь бага зэргийн даршилсан оливын шүүсийг хийгээд холино. Ингээд 10 минут хэртэй амраана.

vhriin mahan steik
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

Томхон саванд жижиг хэрчсэн олив, улаан лооль, майлзны навч зэргээ хийгээд амталсан сонгиноо хийн хутгана.

vhriin mahan steik
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

Жижиг саванд даршилсан оливын шүүс хийгээд дээр нь хар перец, цуу, халуун чинжүүний амтлагч, бага зэргийн давс хийж холино. Үүнийгээ ногооны салат дээрээ хийгээд сайтар хутга.

vhriin steik
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

Ингээд нимгэн хэрчсэн стейкээ таваглаж, хажуугаар нь улаан лоолийн салатаа хачирлан тавина.

vhriin mahan steik
Төмрөөр баялаг үхрийн махан СТЕЙК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here