Нүүр хуудас Танд тустай Фитнесс орох завгүй явна уу залуу минь! Наашаа анхаар

Фитнесс орох завгүй явна уу залуу минь! Наашаа анхаар

186
0
turah_dasgal
Фитнесс орох завгүй явна уу залуу минь! Наашаа анхаар
~Фитнесс орох завгүй явна уу залуу минь…~

Үргэлж сууж ажилладаг эсвэл фитнесс явах завгүй эрчүүдэд тулгардаг том асуудлын нэг бол “турах” билээ.

Хичнээн турахыг хүссэн ч, цаг завгүйгээсээ болж өөртөө анхаарал хандуулахаа больсон бүх эрчүүдэд энэ дасгал тохирно гэдэгт итгэлтэй байна. Доорх дасгалуудыг та гэртээ, гадаа хүссэн үедээ хийж болно.

1. Бие халаалт хийхдээ 30 минут гүйлтийн зам дээр эсвэл гадаа гүйгээрэй.

2. “Үсрэлттэй суулт” – Хөлдөө мөрний хэмжээний зай авч, доош хагас суугаад, дээш үсэрнэ. Тасралтгүй 10 удаа хийгээрэй. Энэ суулт нь таны жинг хасахаас гадна гуя болон өгзөгний булчинг хөгжүүлнэ шүү.

3. “Суниалт” – 10 удаа амралтгүй дарааллуулж суниана. Дараагийн дасгал хийхээсээ өмнө хэсэг хугацаанд амарч болно. Энэ дасгал таны гарын булчин болон цээжийг хөгжүүлнэ.

4. “Гэдэсний таталт” – 10 удаа хийгээд мөн дунд нь амралттайгаар 10 удаа давтамжтай нийт 100 удаа хийнэ. Энэ дасгал таны хамгийн асуудалтай хэсэг болох гэдэсний булчинг хөгжүүлнэ. Хамгийн гол нь шантрахгүй хийх чухал шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here