Нүүр хуудас Танд тустай ФОТО: Нью-Йорк хотын гоёмсог ШИЛЭН БАЙШИН

ФОТО: Нью-Йорк хотын гоёмсог ШИЛЭН БАЙШИН

433
0
usa-shilen-baishin-06
Нью-Йорк хотын гоёмсог ШИЛЭН БАЙШИН

АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн Хемптонд маш өвөрмөц, гоёмсог шилэн байшин шинэхэн эзнээ хүлээж байна. Нийт 10,000 квадрат фут хэмжээтэй уг байшин нь зургаан унтлагын өрөөтэй, зургаан том угаалгын өрөөтэй ажээ.

Сотбигийн олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучаас тус шилэн байшинг 3.99 сая ам.доллараар үнэлж байна.

Зочны өрөө, гал тогооны өрөө, хоолны өрөө зэрэг нь нээлттэй байдлаар хийгдсэн буюу ямар нэг тусгаарлах багана хүрээгүй гэдгээрээ онцлог. Шалнаас тааз хүртэл бүхэлдээ сайжруулсан зузаан шилэн гадаргуугаар хийжээ.

Байшин үндсэн 2 том шаттай бөгөөд нэг шат нь гол 2 мастер зочны өрөө, хувцасны өрөө, угаалгын өрөө рүү хүргэнэ. Тэнд байгалийн чулуу, цагаан чулуу, давхар шүршүүр, тансаг зэрэглэлийн ванн таныг хүлээж байгаа. Нөгөө шат нь 4 унтлагын өрөө, тус бүртээ гантиг материалаар хийгдсэн угаалгын өрөөтэй, тусгайлан хийсэн хувцасны шүүгээ зэрэгт аваачина.

Энэхүү байшин B1 давхарт аа 4 машины гражтай, газар доогуур хоолойгоор дамжин зам руу холбогддог байна. Мөн газар доорхи давхартаа ирсэн зочидтой хөгжилдөх боломжтой лоунж байдаг. Бусад зай талбайг нь мини кино театр, аль эсвэл хоббигоо хөгжүүлэх орон зай байдлаар ашиглах боломжтой. Гадна талдаа 55 футын урттай усан сантай бөгөөд тусгайлан хийж өгсөн гэрэлтүүлгийн систем, дуу хөгжмийн тохируулгатай.

Цаг үеэ дагаад хүмүүсийн амьдрах хэв маяг, орчин нөхцөл, гэр байшингийн тохижуулалт ихээхэн өөрчлөгдөж байгаа нь эндээс харагдана. Битүү, том том багана, хана, тусгаарлагдсан өрөөнүүд зэргээс аль болох татгалзаж, нээлттэй саруулхан байдлаар тохижуулахыг илүүд үзэх болж.

АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн Хемптонд маш өвөрмөц шилэн байшин гэрэл зургаас

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here