Нүүр хуудас Танд тустай Фэйсбүүкийн NEWS FEED-ийн өөрчлөлт…

Фэйсбүүкийн NEWS FEED-ийн өөрчлөлт…

217
0
Фэйсбүүкийн NEWS FEED-ийн өөрчлөлт...
Фэйсбүүкийн NEWS FEED-ийн өөрчлөлт...

Фэйсбүүкийн NEWS FEED-ийн өөрчлөлт танд хэрхэн нөлөөлж байна
Монгол улсаас нийт бүртгэлтэй 1.9 сая гаруй хэрэглэгч дэлхийн номер нэг сүлжээ болох Facebook-г өдөр тутамдаа ашиглаж байна. Саяхан буюу 1 сарын 11-ний өдөр Facebook компаниас NEWS FEED-тэй холбоотой чухал мэдэгдлийг хийлээ.

Энэхүү мэдэгдлийн гол зорилго нь хэрэглэгчийн News feed буюу үндсэн цонхонд зөвхөн найзуудын, ойр дотныхонтой нь холбоотой хамгийн их яригдаж байгаа буюу өөрт нь хамааралтай байх боломжтой постуудыг түлхүү харуулан контент үйлдвэрлэгчид буюу бусад пэйж хуудаснуудын агуулгыг бага харагдуулдаг болгож өөрчлөх талаар байлаа.

Энэ өөрчлөлт орсноор хамгийн том хохирол амсах буюу нөлөөлөх хэсэг нь контент үйлдвэрлэгч, бизнесийн байгууллагууд, манайхны хэллэгээр пэйж хөгжүүлэгч нар байх нь. Тэдний бичсэн пост мэдээлэл, хэрэглэгчддэд хамгийн бага хүрч нийтээрээ REACH буюу хүртээмж нь багасах төлөвтэй байна.

Харин хэрэглэгч юу хожих вэ? Facebook компанийн үзэж байгаагаар хэрэглэгчид илүү “чанартай” “трэнд” болж байгаа контентуудыг харна гэж дурджээ.

Энэхүү өөрчлөлт бий болсноор маркетер буюу бизнес эрхлэгчдэд дараах өөрчлөлтүүд бий болно гэж би харж байна:

1. Чанартай контент хийх шаардлага

Хэрэглэгчдийн анхаарлыг илүү татахын тулд бизнесүүд, маркетерууд илүү чанартай, тэдэнд таалагдах контентыг хийх зайлшгүй шаардлага тулж байна. Facebook-н шинэ алгоритмын өөрчлөлтөөр илүү их Engagement тэй (шэйр, лайк, комментоор баялаг) постууд илүү түлхүү харагдах болж байна. Тийм учраас хэрэглэгчид ойрын үеээс “Таалагдаж байвал лайк шэйр” “Шэйр хийгээд хадгалаад ав” “Таалагдаж байвал коммент бичээрэй, сэтгэгдэлээ үлдээгээрэй” гэсэн үгнүүдийг их харах болох нь ээ.

2. Boost буюу рекламны үнэ өснө

Нэгэнт хэрэглэгчдэд контент нь хүрэхгүй болж ирэхээр хүмүүст илүү хүргэхийн тулд маркетерууд багахан дүнгээр нийтлэлээ boost хийх шаардлага зайлшгүй шаардлага үүснэ. Хүн болгон зар тавиад эхлэх нь өрсөлдөөнийг бий болгон зар сурталчилгааны зардлыг илүү өсгөх магадлалтай гэж үзэж байна. Маркетингийн зардалд BOOST-н хувь өсөх нь ээ захирлуудаа.

3. Олон найзтай хэрэглэгч “мода” -нд орно 

Манайд зарим нэг олны танил хүмүүс өөрийн хувийн пэйж болон профайлаа зэрэг ашигладаг. Зарим нь пэйжгүй зөвхөн профайлаараа маш олон дагагчидтай болсон байдаг. Шинэ өөрчлөлтөөс магадгүй ашиг хүртэх боломжтой хүмүүс нь эдгээр хүмүүс байж магадгүй. Учир нь маш олон найзтай учраас пост нь бусад хэрэглэгчдийн NEWS FEED дээр гарах магадлал маш их байна. Тиймээс найзууд минь “Followers” тохиргоогоо одооноос нээхэд буруудахгүй.

4. Хэрэглэгч илүү өөрт хэрэгтэй контентыг үздэг болно

Байнга харагддаг контент нь харагдахаа болиод ирэхээр хүмүүс өөрийн унших дуртай пэйжүүд дээрээ “See first” тохиргоог хийх болов уу зарим хэрэглэгчид. Пэйжүүд ч гэсэн энэ тохиргоог хийхийг хүмүүст уриалах болов уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here