Нүүр хуудас Танд тустай Хэт том мөрөөдөл УЙТГАР авчирдаг

Хэт том мөрөөдөл УЙТГАР авчирдаг

172
0
moroodol
Хэтэрхий том мөрөөдөл тавьчхаад түүндээ хүрч чадахгүй сэтгэл дундуур явна уу?

Хэтэрхий том мөрөөдөл тавьчхаад түүндээ хүрч чадахгүй сэтгэл дундуур явна уу? Кино шиг амьдрах гээд чадахгүй зовоод байгаа юм биш биз. Кино бодит амьдралаас дэндүү хол шүү. Олон хүний зовлон нь, сэтгэл дундуур байдал нь үлгэр шиг амьдралын мөрөөдсөнөөс болох нь бий.

Аргагүй шүү дээ тэр хан хүү шиг, гүнж шиг амьдралыг хүс ч  байгаа гэтэл түүний амьдрал тийм биш. Тэгээд л гуниглана. Энэ уйтгар гуниг юунаас үүсэв? Хэт том мөрөөдлөөс болжээ. Хэт их шуналаас үүсжээ.

Ийм хүн мөрөөдөж байхдаа л жаргалтай байдаг. Бусад үед бол нэг л сэтгэл дундуур. Мөрөөдөл нь заримдаа аз жаргалгүйгээ нөхөх орлон тоглогч болдог. Мөрөөдөл бодит байдлаас өөр хийсвэр зүйл. Мөрөөдөл энэ мөчийн үнэ цэнийг устгадаг.

Мөрөөдөл хэрэгтэй л дээ чамайг зорилго тэмүүлэлтэй болгоно. Харин хэт тэнгэр шиг хол мөрөөдөл чамд уйтгарыг авч ирнэ шүү. Өөрийнхөө хэмжээд тохирсон мөрөөдөл тавьж байгаарай. Тэгээд түүндээ сэтгэл хангалуун байж сурах нь л мөрөөдлийн түлхүүр нь юм шүү.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here