Нүүр хуудас Танд тустай Хүр эрвээхэйнд нүцгэн гараар хүрч болохгүй!

Хүр эрвээхэйнд нүцгэн гараар хүрч болохгүй!

204
0
hur-erweehei
Хүр эрвээхэйн тоосонцор нь ихээр нүд рүү орвол сохрох аюултай
~Хүр эрвээхэйнд нүцгэн гараар хүрч болохгүй!~

Хүр эрвээхэй нь 150 км хүртэл газар нүүдэллэдэг. Харшил өгөх, тоосонцор нь ихээр нүд рүү орвол сохрох аюул ч учруулж болдог аж.

Эрвээхэй нь гэрэлд дуртай, идэвхитэй цаг нь 22:00-02:00 цаг хүртэл байдаг бөгөөд идэвхитэй цагуудад нь тагт, салхивчаа хаах хэрэгтэй. Хамгийн том өрөөсгөл хүр эрвээхэйн далавчны урт 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байдаг ба эрвээхэйнд нүцгэн гараар хүрч болохгүй.

Учир нь түүний биед байх нүдэнд үл үзэгдэх тоосонцорууд арьсанд хүрвэл харшил өгөх, тууралт гарах, амьсгалын замын өвчлөлт үүсдэг. Тиймээс мөлхөө болон бага насны хүүхэдтэй хүмүүс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хүүхэд эрвээхэй залгисан тохиолдолд арьсан дээр улаан өнгийн гүвдрүүт тууралт гарч, хордлогын шинж тэмдэг илрэх ба энэ үед яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Хэрэв өрөөсгөл хүр эрвээхнй гэрт үүрлэвэл булан тохойд саван тавих нь үр дүнтэй ажээ. Долдугаар сараас эхний эрвээхэйнүүд нас бие гүйцэж, нисэж эхэлсэн байх. Энэ жилийн хувьд хуурайшилт, агаарын температур зэргээс шалтгаалж гарч ирэх хугацаа нь наашилсан байна.

Бие гүйцсэн өрөөсгөл хүр эрвээхэй 14 орчим хоног нисээд, үр төлөө үлдээх таатай газар олж, өндөглөснийхөө дараа үхдэг. Эрвээхэйнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжлэх байх.

Ихэнх тохиолдолд уулын энгэрт, дулаан нарлаг газар, хаданд өндөглөдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here