Нүүр хуудас Танд тустай Хүүхдийг мөнгөтэй зөв харьцах дадалд одооноос сурга…

Хүүхдийг мөнгөтэй зөв харьцах дадалд одооноос сурга…

200
0
huuhed-ba-mongo
Хүүхдийг мөнгөтэй зөв харьцах дадалд одооноос сурга...
~Хүүхдийг мөнгөтэй зөв харьцах дадалд одооноос сурга…~

Хүүхдээ өөрөө бие даан шийдвэр гаргах, мөнгөтэй зөв харьцах, зөв захиран зарцуулах дадлыг суулгахад эцэг эхчүүд ихээхэн анхаарал хандуулдаг ч хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй.

Тэгвэл хүүхдэдээ өдөр бүр өгдөг орлого зарлагын хяналтгүй урсгалыг эвдэж нэг долоо хоног, нэг сараар тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж, өөрөө захиран зарцуулах эрх, зөв хуваарилах үүргийг даалгаж үзэх хэрэгтэй.

Хүүхэд нэг удаад амттан худалдан авсан ч, дараагийн удаад өөрөө төсвөө хянаж удирдаж байгаа учраас сонголтыг өөрөө гаргаж, өндөр үнэтэй амттанаас өөрөө татгалзаж сурах юм.

Мөн утасны нэгж бол нэг хэлбэрийн цахим мөнгө гэж ойлгож болно. Тэгэхээр хүүхдийнхээ гар утсыг нэгж дууссан үед бага дүнтэй картаар цэнэглэж, хэт хэрэглээ, хяналтгүй зардал гаргадаг буруу дадлыг өөрчилж нэг удаад 10,000 төгрөгөөр цэнэглэж өгөөд тухайн сардаа өөрөө хэрэглээгээ удирдах, хуваарилах боломжийг олгоод үзээрэй.

Энэ тохиолдолд хүүхэд өөрт ирсэн эрх, үүргийг мэдэрч, асуудалд эзэн болох, хариуцлагатай хандахыг давхар суралцах болно.

Мөн цаашлаад хэрэглээ гэдэг тухай бүрт нь аргалаад, гал унтраах байдлаар зохицуулдаг биш урдаас төсөвлөж, ухаалгаар захиран зарцуулах ёстой гэдгийг өөрийн бодит хэрэглээ, ухаалаг зарцуулалтаас харна гэсэн үг.

Зөвхөн сонголтоо өөрчилснөөр хүүхдүүд дараах 3 зүйлийг сурах боломжтой.

Таны хүүхэд “нэгж дууссан” та л зохицуулаарай гэсэн хандлага аав ээждээ гаргахгүй, асуудлыг өөрөө шийдэж сурна.

1 сарын хэрэглээгээ мэдэж, дараагийн сарыг төлөвлөж, төсөвлөж, хэрэглээгээ удирдаж сурна.
Олон удаа хэрэглээний мөнгө (нэгж авах мөнгө) асууж, хяналтгүй, тооцоолоогүй зардал гаргахгүй.

Хүүхдийнхээ насанд тохирсон мөнгөтэй харьцах ийм төрлийн дадлуудыг суулгаж өгснөөр мөнгөний үнэ цэнийг мэддэг, мөнгөнөөс айдаггүй, мөнгөнд хэт шунадаггүй, ухаалаг хэрэглээтэй хүүхэд болон хүмүүжихэд эцэг эх таны оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here