Нүүр хуудас Танд тустай Цайны цаг дууслаа, нойр чинь хүрээд байна уу…

Цайны цаг дууслаа, нойр чинь хүрээд байна уу…

331
0
tsainii-tsag-zalhuu-hureh '
Цайны цаг дууслаа, залхуу чинь хүрээд байна уу...

Өдрийн цайгаа уусны дараа гадаа нарны гэрэлд кофе ууж суух, эсвэл салхинд бага зэрэг алхаарай.

Энэ нь таны нойрыг хүргэдэг гармони болох мелатониныг багасгадаг бөгөөд нарны элч таны биед эрч хүчийг хуримтлуулж байдаг.

Хөнгөн хоол ид

Өдрийн хоолондоо хэт их хоол идсэний дараа таны нойр, залхуу хүрч, нозоордог тул хөнгөн маягаар хооллож хэвшээрэй. Үүндээ биед ашиг тус ихтэй шинэхэн ногооны салат, тунатай салат гэх зэрэг зуушнуудыг сонгохыг зөвлөе.

Цай уу

Аяга ногоон цай эсвэл лимонтой цай уугаад эцэж, ядарсан биеэ сэргээгээрэй. Эдгээрт агуулагдах кафейн нь таны эд эсийг сэргээж, сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн нэгэн болгох болно.

Ширээгээ цэгцлэх

Ажил хийх гэсэн нэг л болж өгөхгүй, нойр тань хүрч, унтмаар байвал ширээгээ цэгцэлж, комьпьютер доторх хэрэггүй зүйлсээ устгаж, цэгцлээрэй. Ийн элдэв зүйлс хийх хооронд таны нойр сэргэж, буцаад ажилдаа ороход бэлэн болдог байна.

Утсаар ярь

Найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярьж, энергиэ нөх. 5 минут ярихад л бүхэл өдрийн турш хуримтлагдсан таны тэр их стресс дорхноо л замхран алга болно. Сайхан үгс, хөгжилтэй явдал сонсож, сэтгэлээ сэргээн эрч хүч аваарай.

Гарандаа гаатай тос түрх

Энэ нь хүний биед маш олон төрлийн ашиг тустайгаас гадна нойрыг сэргээж, эрч хүч өгөх чадалтай. Тиймээс та нозоорсон үедээ бага зэргийг л гарандаа түрхэхэд л хангалттай байна. Түүнчлэн гааны найрлагатай гавар үнэрлэж, хамрандаа жаахныг түрхэж ч болно.

Суниах

Олон цаг хөдөлгөөнгүй суун ажиллаж, нойр хүрч ажлын явц муутай байх тохиолдолд суниаж, биеийнхээ хөшөө, буглааг гаргаарай. Нэг сайн суниагаад авахад хамаг бие тавирч, дахин эрч хүчтэй болдог юм.

Хар шоколад идэх

Хүмүүс шоколад идвэл таргална хэмээгээд барагтай л бол цааргалдаг. Гэвч хар шоколад нь хүний биеийг таргалуулах бус зохих хэмжээгээр идвэл харин ч эерэг нөлөө ихтэй юм. Мөн бага зэргийн кафейн агуулсан байдаг тул сэргээх үйлчилгээтэй. Өдөрт ганц нүд хар шоколад идэхэд л асар олон сэргээх үйлчилгээ явагдаж байдаг.

Бохь зажлах

Бохь зажлах нь таны идсэн хоолыг шингээх үүрэгтэйгээс гадна нойр хүрэхээс сэргийлдэг инсулинийг ялгаруулдаг юм. Мөн бохинд агуулагдах гаа нь тархийг ч мөн сэргээх үйлчилгээтэй байна шүү.

Ярилц

Ажил тань нэг л урагшилж өгөхгүй, бүгд л нойрмоглон, үүрэглэх шахаж сууна уу? Тэгвэл ажлын хамтрагчдаа дуудан тавхан минут, аялал зугаалга, хөгжилтэй зүйлсийн тухай ярилцаад үзээрэй. Энэ нь та болоод танай хамт олныг сэргээж, ажиллах эрч хүч өгч л таарна.

Дасгал хий

Ердөө 10 минут гарган дасгал хийгээрэй. Ингэхдээ хөл, гар, үе мөчүүдээ бүгдийг нь хамруулан, сэргээж өгөөрэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулан, тавгүй байсан биеийг тань хормын төдийд л дахин төрсөн мэт болгодог байна.

Ажлынхаа өрөөнд рөүзмари ургуул

Рөүзмари (Rosemary) нь өөрөөсөө энергийг ялгаруулж байдаг гэнэ шүү. Үүнийг өрөөндөө тарьж, ургуулсан байхад нойр хүрч, ямар ч эрч хүчгүй болох асуудлууд ор мөргүй алга болдог аж.

Цусны эргэлт сайжруулах хүнсний ногоо хэрэглэх

Хүнсний ногоог та шоколад, бохиноос илүүтэй хэрэглэж хэвшвэл зүйтэй юм. Энэ нь таны цусны эргэлтийг сайжруулан, нозоорч, эвгүйцэх гэх шинж тэмдгүүдийг үгүй хийдэг билээ. Мөн эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй байна.

Үдээс хойш залхуу хүрдгийг хэрхэн болиулах вэ? Цусны эргэлт сайжруулах хүнсний ногоо хэрэглэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here