Нүүр хуудас Танд тустай Эрчүүдийн шүүгээнд заавал байх 10 хувцас

Эрчүүдийн шүүгээнд заавал байх 10 хувцас

274
0
erchuudiin-huwtsaslalt-02
Эрчүүдийн шүүгээнд заавал байх 10 хувцас

       Эрэгтэй хүн бүр тэр тусмаа залуу хүн бүр хувцасны шүүгээндээ заавал байлгах ёстой 10 хувцсыг жагсаан бичье. Стиль маяг хөөгөөд байхгүй ч өөрийн донжийг бүрдүүлэхэд, хэзээд ч хаана ч нүүр бардам алхахад тань эдгээр хувцас танд хэрэгтэй.

Нимгэн хар цамц

Классик сонголтуудын нэг. Хамгийн амархан, гэхдээ дэгжин хувцаслалт гэвэл брюк, гурвалжин захтай цамцны хослол юм.

Цайвар даавуун өмд

Нарийхан, биед таарсан байх нь чухал. Хул, бор шаргал, саарал өнгийн өмд өөр хувцаснуудтай хослуулж өмсөхөд хялбар байдаг.

Даавуун цагаан цамц

Та улаан, ягаан, хөх, судалтай, судалгүй цамгүй байх нь хамаагүй. Харин цагаан цамцтай байх ёстой. Учир нь цагаан цамцыг хаана ч, хэзээ ч өмсөж болдогт байгаа юм. Тодруулбал, хүрмэн дээр, жинс дээр, өдөр тутамдаа, ёслол хүндэтгэлийн үед цагаан цамц л нүүр тахалдаг шүү дээ. Тиймээс өмдөн дотуур хийхэд богинодохгүй мөн гадуур нь гаргаад явахад нэг их урт бишийг сонгоорой.

Бараан өнгийн нарийн жинс

Нарийхан гэдэг нь бие барьсан гэсэн үг биш юм шүү. Мокасин, топ-сайдер цаашлаад ботинк зэрэг өдөр тутмын угладаг гутлууд дээр гайхалтай харагдахаас гадна дан хүрэмтэй маш сайхан хосолно. Энэ өмд бараг л хүссэн бүх хувцастай тань зохицно гээд боддоо.

Бараан зангиа

Хөх цэнхэр, хар саарал, хар зангиа нь ямар ч хослол, цамц, хүрэм дээр тохиромжтой байдаг. Хэлбэрийн хувьд нарийндуу байх нь илүү үзэмжтэй харагдана. Хамгийн өргөн хэсэгтэй 7-8 см, ноосон болон торгон оруулгатай нэхмэлийг сонгоорой. Энэ нь хэт энгийн харагдуулахгүй байх болно.

Хар хөх өнгөтэй хүрэм

Хар хөх өнгийн хүрэм эрч хүчтэй, залуулаг харагдуулдаг. Тод өнгийн өмд болон гутал дээр ч өнгөний contrast гоё гаргаж өгдөг.

Кет

Энгийн загвартай, арьсан кет ихэнх загварын өмд дээр зохино. Гол нь арчилгаа сайн хийх хэрэгтэй.

Дугуй эсвэл хошуу захтай саарал пудволк

Зарим хүнд дугуй зах зохидог байхад нөгөө хэсэгт нь хошуу захтай пудволк гайхалтай харагддаг. Өөрт зохих ямар ч загварын саарал пудволкийг та ямар ч хувцсан дотуур өмсөж болно. Завсрын саарал өнгө нь ямар ч өнгөтэй зохицоно.

Ботинк

Байнга өмсдөггүй ч эрэгтэй хүн бүрт заавал байх ёстой хувцас бол бараан өнгийн ботинк.

Хослол

Хурим, оршуулга, албан ёсны үйл ажиллагаанд явахад бидэнд өмсөх нэг хослол байх хэрэгтэй шүү дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here