Нүүр хуудас Танд тустай ЭРЧҮҮД “СУПЕР”-ЫГ МӨРӨӨДДӨГГҮЙ

ЭРЧҮҮД “СУПЕР”-ЫГ МӨРӨӨДДӨГГҮЙ

144
0

Төгс найз бүсгүй гэж яг хэнийг хэлэх вэ? Үзэсгэлэнтэй, сайхан биетэй, дээр нь сайхан ааш зантай бүсгүйг хэлэх юм болов уу? Магадгүй эмэгтэйчүүд төгс найз бүсгүй ийм байдаг байх хэмээн дотроо бодож явдаг байх. Харин эрчүүдийн хувьд лав үгүй. Ихэнх эрчүүд үерхэх тал дээр заавал супер модель бүсгүйг хайгаад байдаггүй, зөвхөн өөртөө төгс тохирсон эмэгтэйг л эрж хайдаг байна. Амьдралд илүү ойр, зөөлөн сэтгэлтэй, мөн биеэ сайхан авч явдаг байхад л хангалттай гэнэ. Анхны болзооны оройн зоогны ширээнээс эхлээд үерхэх хүртэл эрчүүд яг ямар чанарыг эмэгтэйчүүдээс хайдаг талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Үнэнч сэтгэл
Хосуудын харилцааны мөнхийн сэдэв бол үнэнч сэтгэл. Хэрвээ тэр чамд итгэж чадахгүй бол чамайг найз бүсгүйгээ гэж харахад хүнд л байх болов уу. Бүх зүйлийн талаар нээлттэй байж, үерхэлдээ үнэнч бай. Хуучин эрэгтэй найзтайгаа марзагнаж, нялуурсан мессеж тань та хоёрын үерхлийг оронгоор нь эргүүлж, хяналтаас хурдан гарч мэднэ.

Бие даасан байдал
Өөрийн зорилготой, дүрэлзсэн бүсгүйтэй болзох үнэхээр халуухан. Харин чамд хүүхэд асрагч мэт ханддаг бүсгүйтэй болзох тийм ч таатай зүйл биш. Чамайг хаана явааг тань цаг үргэлж мессежээр тандаж, таван минут тутамд ирэхийг шаарддаг бүсгүйтэй ямар ч эр үерхэхийг хүсэхгүй. Заримдаа найзуудтай нь нэг үдэш чөлөөтэй гарга. Амралтын өдрөөр зааланд сагсанбөмбөг тоглохыг хүсвэл хүссэнээр нь тоглуул. Залуудаа өөрийнх нь орон зайг өгч бай. Эс тэгвээс түүнийгээ олж авахын төлөө чамаас салах энүүхэнд гэдгийг сана!

Өөртөө итгэх итгэл
Өөрийнхөө байгаа байдалдаа үргэлж итгэлтэй байх нь бүсгүйчүүдийг юунаас ч илүү дур булаам, тачаангуй харагдуулдаг. “Энэ банзал миний бэлхүүсийг тарган харагдуулж байна уу?” гэх мэт асуултууд түүнээсээ үе үе асуудаг бол одоохон зогсоо. Өөрийгөө хөөрхөн эсэх талаар баталгаажуулах асуултууд байнга асуугаад байвал залуу тань өөрөө өөрөөсөө хүртэл асууж эргэлзэж эхэлнэ.

Ухаалаг байдал
Царайны сайхнаар цай сүлэхгүй хэмээн хэлдэг. Эрчүүд найз бүсгүйгээ өөрийн адил хэмжээнд ухаалаг байлгахыг хүсдэг. Тиймээс ухаантай байж, аливаа зүйлд ухаалгаар ханд! Тэр чамаас яг энийг л хүсч байгаа.

Хэтэрхий ихийг бүү хүс
Тэр мэдээж чиний гялалзсан дуулгат баатар байхыг хүсч, чамайг өөрийнхөө гүнж мэт хүндэтгэж хайрлана. Гэхдээ түүнээс аливааг хүсч шаардалгүй, өөрийнхөөр нь байлга. Тэр чамайг романтик оройн зоогонд урьж, гэнэтийн бэлэг барих болно. Үргэлж хичээж, бусад хосуудтай өрсөлдөх шаардлагагүй гэдгээ мэдэрсэн залуу үүнд тань баярлах болно. Ингэснээр тэр түрүүвчин дэх хэдэн төгрөгөө бүгдийг үрэх шаардлагагүй болохоос гадна, өөрийн хүслээр чамд хайраа илэрхийлэх болно.

Үргэлж бүү үглэ
Түүнтэй хамтдаа хийж болох хамгийн шилдэг зүйлсийн нэг юу байж болох уу? Амар. Зүгээр л тайван бай. Урт хүнд ажлын өдрөөс иртэл залуу тань хамаг аяга шаазангаа овоолчихсон хэвтэж байвал ихэнх бүсгүйчүүд шууд л уурлах нь мэдээж. Харин оронд нь тэр оройдоо зүгээр л орхичих. Эрчүүд жижиг сажиг асуудал бүрээр үглээд байдаг бүсгүйчүүдэд дургүйгээс гадна тэд үглүүлж зэмлүүлэх дургүй. Та хоёр хамтдаа заваараад сууж байх бус ердөө нэгэндээ буулт хийж, тайван харилцааг өрнүүл.

Алиа зан
Залуус өөрийнхөө ярьсан хөгжилтэй яриаг нь ойлгож инээдэг ч ухаантай, мөн бүх зүйл дээр үргэлж чухал зан авир гаргаад байдаггүй бүсгүйд дуртай. Дээр дурдсаны адил эрчүүд овоолоостой аяганы талаар үглээд байдаггүй бүсгүйд дуртай гэсний адил тэд мөн адил аяганы талаар хошигнож чаддаг бүсгүйд дуртай. Аливаа зүйлийн талаар хошигнож, нэгэнтэйгээ хөгжилдөж байх нь үерхлийн харилцааг илүү халуун дулаан уур амьсгалтай болгодог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here