Нүүр хуудас Танд тустай Өглөөний цайны 5 санаа

Өглөөний цайны 5 санаа

798
0
ogloonii tsai
Өглөөний цай бэлтгэх таван санаа

№1. Ногоон навчит ногоонууд ашиглан өндөгтэй омлетт хийж идэж болно. Ногоонуудаа жижиглэн хэрчиж өндөгтэйгээ холиод шараад л гүйцээ. Хажууд нь мөн ногоонуудаа хэрчиж, гүнжидийн тос, багахан давсаар амтлаад л хачир зууш болгон идэж болно. Уг омлетт нь уургаар баялаг хоол болж чадна.

№2. Овьёос, самар, үр тариа, жижигхэн хэмжээтэй жимс зэргийг холиод бүлээн сүүнд хийн идэж болно. Шинэхэн өглөөний цай болох бөгөөд маш их амин дэмтэй учир өдрийн турш эрч хүчтэй байхад чинь тусална.

№3. Шарсан талхтай цөцгийн тосыг хольж идэх юм уу, эсвэл авокадог багахан нимбэгний шүүстэй хамт холиод шарсан талхтайгаа хачирлан идэх боломжтой.

№4. Ногоон хүнсний ногоонуудаа бага зэрэг хуураад хажууд нь шарсан өндөгтэй хамт идэж болно. Мөн шарсан талхтай хачирлан идэх боломжтой.

№5. Нэрс, гадил, самар гурвыг, эсвэл авокадо, ногоон ногоонуудтай хамт миксердэн смүүти бэлтгэн өглөө ууж болно. Амин дэмээр баялаг өглөөний цай болох болно. Заавал эдгээр жимс, ногоо гэлтгүй өөрийн дуртай жимс, ногоонуудаа хольж миксердээд, смүүти бэлтгэн ууж болно шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here