Нүүр хуудас Танд тустай UGG гутлыг ШИНЭ мэт болгох цэвэрлэгээ

UGG гутлыг ШИНЭ мэт болгох цэвэрлэгээ

567
0
UGG-herhen-tsewerleh-we-01
UGG гутлыг ШИНЭ мэт болгох цэвэрлэгээ

Хүйтний улирал эхэлж, хүн бүр дулаан хувцсандаа оржээ. Өвлийн овор их, зузаан хувцсыг хэрхэн цэвэрлэх вэ? Тэр дундаа охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр хэрэглэдэг UGG  гутлыг хэрхэн арчлах талаар зөвлөгөө хүргэж байна. 

Энэ төрлийн хувцас, гутлыг угаалгын машинд угааж болох эсэхэд одоо болтол итгэлгүй байгаа бол хариултыг эндээс олно. Анхаар! Тухайн хэрэгсэл дээр “зөвхөн хуурай цэвэрлэгээ” гэсэн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд бидний зөвлөгөөг дагаарай.

Юуны түрүүнд гутлаа гадна, доторгүй соруулж цэвэрлэнэ. Гутланд шигдсэн элс, шороо, бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй юм. Микро даавуун салфеткийг бүлээн усанд дүрж гутлын гадна талыг арчина, цэвэрлэх бодис нь зөөлөн орцтой байх ёстой. Жишээ нь, илгэн хувцас цэвэрлэдэг тусгай бодис (гель, нунтаг, шингэн) байж болно.

Дараа нь арьсны дотор талыг нь цэвэрлэнэ. Гараараа хэдхэн удаа арчихад л хангалттай, хэтэрхий их ширүүн арчих хэрэггүй. UGG гутлын гадаргуу дээр тогтсон хөөсийг цэвэрлэнэ.

Хэрвээ анхны оролдлогоор гутал цэвэрхэн болсон бол хатаахаар орхино. Гутлын дотор талд хуурай цаасан салфетка чихээрэй /гутлын хэлбэр алдагдахаас хамгаалж байгаа юм/. Хэрвээ эхний цэвэрлэгээгээр цэвэрхэн болж чадаагүй бол угаалгын машинд угаана.

Хамгийн гол нь дангаар нь угаана, өөр хувцас, гуталтай хамт угааж болохгүй. Угаалгын машины зөөлөн горимыг /арьс эсвэл торго/ сонгоно. Ус нь 30 хэм байх ёстой. Угаалгын машин 1000 эргэлт хийсний дараа нэмэлт зайлах горимыг сонгоорой, та аль болох их усаар зайлах хэрэгтэй, бас эмзэг даавуунд зориулсан зайлагч бодис ашиглана /жишээ нь арьс зайлагч бодис/.

UGG гутлыг угааж дуусгаад цаасан эсвэл микро даавуун салфетк чихнэ /гутлын хэлбэр алдагдахаас хамгаалж байгаа юм/. Өөрөөр нь хатаах хэрэгтэй шүү.

Хэрвээ угаалгын өрөө эсвэл коридорт зөөлөн халдаг шал байвал маш сайн, илүү хурдан хатна. Гэхдээ хурдан хатаах гэж байна гээд пааран дээр гутлаа тавьж огт болохгүй шүү.

Гутал бүрэн хатсаны дараа илгэн гутлыг уснаас хамгаалах тусгай бодис цацаж болно. Эндээс харахад өвлийн хувцсыг заавал хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй байгааг та мэдэж авлаа, гэртээ өөрөө амархан цэвэрлэж болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here