Нүүр хуудас Улс төр Австрали Улстай ВИЗ-ны асуудлаар санамж бичиг байгуулна

Австрали Улстай ВИЗ-ны асуудлаар санамж бичиг байгуулна

225
0
Australian VIS
Австрали Улстай ВИЗ-ны асуудлаар санамж бичиг байгуулна
~Австрали Улстай ВИЗ-ны асуудлаар санамж бичиг байгуулна~

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болж, “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжив.

Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна.

Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил суралцсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны ирэх-буцах тийз болон санхүүгийн баталгаатай байх ёстой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here