Нүүр хуудас Улс төр БАЯН-ӨЛГИЙЧҮҮД ЭВ НЭГДЭЛТЭЙ, ХҮЧИРХЭГ АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

БАЯН-ӨЛГИЙЧҮҮД ЭВ НЭГДЭЛТЭЙ, ХҮЧИРХЭГ АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

155
0

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Монгол орноо нар зөв тойрсоор ойрын өдрүүдэд Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад ажиллаж байна.

Өнөөдөр Увс аймагт уулзалтаа хийж, намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзсанаар хөдөө орон нутаг дах уулзалт өндөрлөнө. Энэ сарын 18-нд Баян-Өлгий аймагт болсон уулзалтад 13 сум, 1 тосгоны ардчилсан намын гишүүдийн төлөөлөл болсон 600 гаруй хүн оролцож нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, үзэл бодолтой танилцсаны  дээр, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэн цаашид эв нэгдэлтэй, хүчирхэг ардчилсан намыг бий болгохын төлөө хамтдаа хичээн ажиллахыг хүссэн юм.

Баян-Өлгий аймаг нь 93 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй, нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог Монгол орны хязгаар нутаг. Өөрийн гэсэн өвөрмөц хэл, соёл, зан заншил, шашин шүтлэгээрээ нийгмийн олонхийг бүрдүүдэгч хэсгээс эрс ялгаатай Казакчуудын хувьд тулгамдсан асуудал буйг хэлж анхааралдаа авахыг хүсч байлаа.

Уулзалтын төгсгөлд Баян-Өлгий аймгийн Ардчилсан намынхан нэр дэвшигчдэд ташуур бэлэглэлээ. Казак түмний ёсонд айл бүрт Сары ала Камшы буюу энэ ташуур байдаг байна. Энэ нь гэрээс Сатани буюу шулам, дайсныг ташуурдан хөөхийг бэлгэддэг ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here