Нүүр хуудас Улс төр Берлин дэх ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөр боллоо

Берлин дэх ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөр боллоо

130
0
elchin-saidiin-yamnii-neelttei-haalgani-odor
Берлин дэх ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөр боллоо

ХБНГУ-д сурч, ажиллаж амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх, ЭСЯ-ны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан холбоотой байх,

иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 3-ны өдөр хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2019 онд тохиож буй тул ирэх онд иргэдтэй хамтран зохион байгуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй “МИАТ”, “Говь”, “Монголиан Айртранс”, “Монголиан Айртранспорт”, “Эйрпасифик”, “Түвд агентур”, “ Usus Handmade” компаниуд болон “Монгол-Германы эдийн засгийн клуб”, “Спортын Цог клуб”, ”Майдар Холбоо” “Улаанбаатар Холбоо”, Берлин дэх оюутан залуучуудын “МАС” ТББ-ууд үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны саналуудаа танилцуулж, иргэдийн дунд сугалаа явуулан азтанг тодруулав.

Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд иргэдээ өргөнөөр оролцуулах үүднээс суугаа улсын нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу Герман улс нэгдсэний баярын өдөр зохион байгуулсан нь үр дүнтэй болж, зуу гаруй иргэд оролцсоны дотор 520 км зам туулан ирсэн иргэд ч байлаа.

Арга хэмжээнд язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг ая дууныхаа дээжээс өргөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here