Нүүр хуудас Улс төр БЕРЮССЕЛЬ ХОТ: Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна

БЕРЮССЕЛЬ ХОТ: Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна

74
0
eonhiilogch-Battulga
Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт өчигдөр буюу 10 дугаар сарын 18-нд албан ёсоор эхэллээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Европын Зөвлөлийн байранд хүрэлцэн ирмэгц Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар угтан мэндчилж, АСЕМ-ын уулзалтад амжилт хүсэв.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хуралдаанд үг хэлж, ХБНГУ-ын Канцлер Ангела Маркель, Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар нартай уулзлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here