Нүүр хуудас Улс төр БЗД-ийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин яаралтай хагалгаанд оржээ!

БЗД-ийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин яаралтай хагалгаанд оржээ!

350
0
bayan-zurh-duurgiin-zasag-darga-amartuwshin
Хэрэг явдал болсон газар буюу БЗД-ийн засаг даргын тамгын газрын байр
~Б.Амартүвшин яаралтай хагалгаанд оржээ~

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр өглөөний 10.40 минутад гаднын этгээд хутгалж бэртээсэн талаархи мэдээллийн дагуу очиход

Цагдаагийн хэсгийнхэн хэргийн газар дээр үзлэг хийж, хохирогчийг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Амартүвшинг 64 настай иргэн И хутгалсан байна. Тус хэрэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэсийн Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирын өрөөнд болсон байна.

Энэ тухай Нийслэлийн ЦЕГ-аас тодруулахад, “Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Бусдын биед халдсан этгээдийг баривчилсан, байцаалт үргэлжилж байна. Хохирогч хэвлийн бус газартаа хутгалуулсан бөгөөд одоогоор яаралтай хагалгаанд орж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа өгнө” гэлээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин удаа дараа хүсэлт тавьсан иргэний гомдлыг шийдэж өгөөгүйгээс үүдэлтэй хэмээн ярьж байлаа.

эх сурвалж: itoimmn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here