Нүүр хуудас Улс төр Бразилд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно

Бразилд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно

165
0
Brazilian Presidential Election 2018
Бразилд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, хэт барууны улстөрч Жайр Болсонаро хамгийн олон санал авсан юм. Тэрбээр сонгуульд хамгийн олон буюу 47 хувийн саналтай байгаа ч,

эхний шатнаас шууд сонгогдох 50-аас дээш хувийн санал авч чадаагүй учраас энэ сарын 28-нд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно.

Энэ сонгуульд Жайр Болсонаро Ажилчдын намын нэр дэвшигч зүүний баримжаатай улс төрч Фернандо Хаддадтай нүүр тулна. Хаддад ням гарагийн санал хураалтаар 28 хувийн дэмжлэг авч хоёр дугаарт жагссан байна.

Өнгөрөгч есдүгээр сард болсон урьдчилсан санал асуулгаар энэ хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатанд шалгарч ойрхон өрсөлдөх нь гэсэн таамаг гарсан юм.

Сонгуулийн дүн ч энэ урьдчилсан санал асуулгын дүнгээр гарч байна. Сарын сүүлчээр энэ хоёр эсрэг тэсрэг байр суурьтай улстөрчийн хэн нь Бразилийн шинэ Ерөнхийлөгч болох нь тодорно.

Хэт барууны баримжаатай Болсонарогийн хувьд ням гарагийн санал хураалтаар Христын шашинтнуудын дэмжлэгийг авч, “Уламжлалаа хамгаалж, хадгалж үлдэж чадна” гэсэн хүлээлттэй байгаа юм.

Харин түүний өрсөлдөгч зүүний баримжаатай Сан Паоло хотын захирагч асан Хаддадыг Бразилийн Ерөнхийлөгч асан Лула Да Силва дэмжиж байгаагаас гадна Хаддад өөрөө Лула Да Силвагийн үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготой байгаа юм.

Үүнээс гадна энэ сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байсан Ерөнхийлөгч асан Лула Да Силваг дэмжигчдийн санал Фернандо Хаддадад шилжиж ирнэ гэж намынхан нь үзэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here