Нүүр хуудас Улс төр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Беларусьд олон улсын хуралд оролцож байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Беларусьд олон улсын хуралд оролцож байна

85
0
said-tsogtbaatar
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Беларусьд олон улсын хуралд оролцож байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны хооронд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтанд оролцож байна.

Энэ удаагийн уулзалтанд гадаад улсын 100 гаруй төлөөлөгчид оролцож, өрнө дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцож байна.

Уулзалтын 2 дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Зэвсгийн эргэлтыг хянах, итгэлцлийг бэхжүүлэх” болон “Бүс нутгийн мөргөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчактай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here