Нүүр хуудас Улс төр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцов

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцов

142
0
NUB_hun_amiin _san
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссонг хүлээн авч уулзав
~Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцов~

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссонг хүлээн авч уулзаж, тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсад зохион байгуулж буй сайд нарын бага хуралд НҮБ-ын Хүн амын сангаас ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлээд, НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд, нэн ялангуяа хүн амын хөгжил, нийгмийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын оролцоог дэмжих чиглэлээрх төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here