Нүүр хуудас Улс төр Дарга нарыг угтаж, үдэх ёслол хийхийг хориглолоо

Дарга нарыг угтаж, үдэх ёслол хийхийг хориглолоо

203
0

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд болсон Засгийн газырын хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутагт томилолтоор ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Засаг дарга нарт үүрэг болголоо.

Улсын төсөв, санхүүгийн байдалтай хүндрэлтэй байгаатай холбогдуулан, төсвийн хэмнэлт хийх үүднээс уг шийдвэрийг гаргаж байгаа юм.

Түүнчлэн Ерөнхий сайдыг орон нутагт ажиллаж байх үед тухайн аймаг, сумдын удирдлага орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үдэх ёслол хийдгийг болиулах саналтай байгаа тул Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулах талаар судалж, холбогдох төслийг Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here