Нүүр хуудас Улс төр ДЕЛИ: Сайд Д.Цогтбаатар Райсинагийн уулзалтад оролцож байна

ДЕЛИ: Сайд Д.Цогтбаатар Райсинагийн уулзалтад оролцож байна

261
0
said-Tsogtbaatar
ДЕЛИ: Сайд Д.Цогтбаатар Райсинагийн уулзалтад оролцож байна

Энэтхэгийн нийслэл Дели хотноо зохион байгуулагдаж буй Райсинагийн уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уулзалт энэ жил “Өөрчлөгдөж буй дэлхий” сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм.

Хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн эдийн засаг, геополитикийн бодлогоо уялдуулах, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган сорилтуудыг даван гарах талаар 70 гаруй улсын төлөөлөгчид хэлэлцэж буй аж.

Ази номхон далайн геополитик, эдийн засаг дэлхийн эдийн засгийн бодлоготой хэрхэн уялдах ёстойг зөвлөлддөг уг уулзалтад Иран, Энэтхэг, Балба, Испани, Иран, Австралийн гадаад хэргийн сайд нар, нийт 35 улсын өндөр албан тушаалтнууд оролцож байна.

Түүнчлэн Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр, Италийн Ерөнхий сайд асан Паоло Жентилони, Канадын Ерөнхий сайд асан Стивен Харпер, Афганистаны Ерөнхий сайд асан Хамид Карзай нар тусгай төлөөлөгчөөр оролцож байна.

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгт төвтэй бодлогын хүрээлэн болох “Шинжээчдийн судалгааны сан” хамтран зохион байгуулдаг уг уулзалт 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм.

Анх 35 улсын 100 гаруй илтгэгч оролцдог байсан бол өнгөрсөн жилийн уулзалтад 70 гаруй улсын 120 гаруй илтгэгч 800 төлөөлөгч оролцдог томоохон уулзалтын нэг болжээ. Райсинагийн уулзалт энэ сарын 10-ны өдөр өндөрлөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here