Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Н.Алтанхуяг, яруу найрагч Ц.Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа...

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Н.Алтанхуяг, яруу найрагч Ц.Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болжээ.

468
0

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүд эхнээсээ нэр нь тодорч эхэлсэн байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, яруу найрагч Ц.Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөхөөр ажиллахаар болсон гэдгийг ойрын эх сурвалж онцолжээ. Мөн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, харин Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон юм. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэр дуулдаж эхэллээ. Ямартаа ч Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлого, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Олон нийтийн харилцааны бодлого, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого, Гадаад бодлогын зөвлөх, Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхүүд өнөө маргаашгүй томилогдох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here