Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга анхны албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхлүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга анхны албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхлүүллээ.

481
0

ОХУ-ын Владивосток хотод 2017 оны 9 сарын 4-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ивээл дор зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх орноосоо мордлоо. Тэрбээр ийнхүү анхны албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж буй юм. Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн мэдээлснээр, Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал уулзалтад анх удаа Төрийн тэргүүний түвшинд оролцох юм байна. Ерөнхийлөгчийг бизнесийн төлөөлөл, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг зэрэг бусад албаны 120 гаруй төлөөлөгч дагалдан яваа ажээ. Энэ үеэр Монгол-Оросын бизнесийн уулзалт зохион байгуулагдаж, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн томоохон төслүүдээ танилцуулж ярилцахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here