Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотыг зорилоо

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотыг зорилоо

192
0
battulga-eronhiilogch-mgl
БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018  БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцохоор /2018-06-09/-ны өдөр эх орноосоо мордлоо.

~Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотыг зорилоо~

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс айлчлах юм.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ.

Түүнчлэн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here