Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзлаа

173
0
Eronhiilogchiin uulzatl
Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төв аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтсан юм.

Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцаж, тус аймгийн нутагт хэрэгжиж буй Шинэ нисэх онгоцны буудал зэрэг төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, мөн дагуул хотын талаар ярилцсан юм.

Мөн иргэдтэй уулзах үеэрээ Төв аймагт дэд бүтэц хангалттай хөгжсөн ч бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд бага, аймгийн удирдлагууд нөөц боломжоо хангалттай ашиглаж чадахгүй байгаа талаар иргэдтэй ярилцав.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төв аймагт дэд бүтэц өндөр хөгжсөн. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын асар их боломжтой мөртлөө, үүндээ маш хойрго ханддаг. Жишээ нь, аялал жуулчлалын бодлого байхгүй байна. Уг нь, бидэн шиг арвин, ярьж барахгүй түүхтэй улс цөөн. Гэвч бид үүнийгээ ашиглаж чадахгүй, мөн дэд бүтэцгүйн улмаас аялал жуулчлал төдийлөн хөгжихгүй байгаа. Харин танай аймагт шинэ нисэх онгоцны буудал баригдсан. Энэ ажлыг би Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа өөрөө зургийг нь гаргаж, ажлыг нь эхлүүлсэн. Гэхдээ зүгээр нэг энд бариагүй, аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бодлоготой уялдуулан байршлаа сонгосон. Удахгүй УИХ-ын Хаврын чуулганаар аялал жуулчлалын бодлогын талаар саналаа илэрхийлнэ. Тухайн үед аялал жуулчлалын бодлого илүү тодорхой болох байх. Хөшигтийн хөндийд аялал жуулчлалын бүс бий болж, ажлын байр олноор бий болох бүрэн боломж байдаг. Бидний хийсэн тооцоогоор 1-5 сая хүртэлх жуулчин татах боломжтой. Энэ бол бүтээн байгуулалтын олон төслийн ердөө багахан хэсэг нь” гээд төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here