Нүүр хуудас Улс төр Ерөнхий сайд Увсын Засаг даргыг томилсон захирамжаа хүчингүй болгожээ

Ерөнхий сайд Увсын Засаг даргыг томилсон захирамжаа хүчингүй болгожээ

180
0
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Ерөнхий сайдын өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдрийн гуравдугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцүүлэхээр иргэн Ц.Лхагважав Цэцэд ханджээ.

Энэ дагуу Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдрийн  Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон  шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага хангагдан Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж  магадлал гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here