Нүүр хуудас Улс төр ЖДҮ-тэй холбогдсон албан тушаалтнуудыг байцааж байгаа гэв

ЖДҮ-тэй холбогдсон албан тушаалтнуудыг байцааж байгаа гэв

88
0
awligatai-temtseh-gazar-2018
ЖДҮ-тэй холбогдсон албан тушаалтнуудыг байцааж байгаа гэв

УИХ-ын гишүүн Б.Ундармааг АТГ-аас байцааж байгаа гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар тус газраас тодруулав.

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг, “УИХ-ын гишүүн Б.Ундармааг байцаасан нь үнэн. ЖДҮХС-гийн зээл олголт хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, авлига хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас байцаалт авч байгаа” гэв.

Б.Ундармаа нь өөрийн эзэмшлийн “Доктор МЭИК” ХХК-даа өнгөрөгч онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөг зээлсэн нь “Шилэн данс”-ны баримтаар ил болсон юм.

эх сурвалж: montsame.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here