Нүүр хуудас Улс төр Женевийн төвийн дэд захирал Филипп Флюриг хүлээн авч уулзлаа.

Женевийн төвийн дэд захирал Филипп Флюриг хүлээн авч уулзлаа.

288
0

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар  Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын батлан хамгаалах болон гадаад бодлого ямар улс төрийн хүчин эрх барьж буйгаас үл хамааран залгамж чанараа хадгалан, нэгдмэл байж чаддаг хэмээн онцлов. Мөн өмнөх парламентын үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталсан бөгөөд үүнтэй уялдаатайгаар шинэ парламент гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчинг шинэчилж, дуусах шатандаа явж байгааг тэмдэглэлээ.

Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюри цаг гарган уулзсанд нь Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд тус байгууллага Монгол Улстай олон жилийн найрсаг, үр дүнтэй хамтын ажиллагаатай явж ирснийг дурдав.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон бүс нутгийн нөхцөл байдал, цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here