Нүүр хуудас Улс төр Засгийн газрыг огцруулах асуудал 62 хувиар дэмжигдлээ

Засгийн газрыг огцруулах асуудал 62 хувиар дэмжигдлээ

55
0
zasgiin-gazar
Засгийн газрыг огцруулах асуудал 62 хувиар дэмжигдлээ

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж санал хураалаа.

Байнгын хорооны хуралд 16 гишүүн оролцсоноос 10 нь буюу 62 хувь нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ.

Ингэснээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцэслэх нөхцөл байдал үүсч байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Намайг ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооц гэсэн. Би тооцож байгаа. Цаашид ч хариуцлага тооцно. Зээл авсан гишүүдэд хандаж “авсан зээлээ төл” гэдэг шаардлага тавьсан. Зээл төлөгдөж дуусч байна.

Энэ сангийн зээл ЖДҮ эрхлэгчид хүрэх ёстой. Сайд нарын тухайд асуудалтай нь шалгагдаж байгаа. Гэм буруутай бол хариуцлага тооцно. Тооцсоор ч ирсэн. Ерөнхий сайдын хувьд ярих юм, ярихгүй юм гэж байна.

Улс хоорондын асуудал ярих гэж байгаа бол хурлыг хаалттай горимд шилжүүлж, хууль хяналтынхныг байлгаж байгаад ярих хэрэгтэй” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here